Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

САЙД Л.ХАЛТАР ЯПОНЫ ЭЛЧИН САЙД КОБАЯАШИ ХИРОЮКИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2021/06/08
САЙД Л.ХАЛТАР ЯПОНЫ ЭЛЧИН САЙД КОБАЯАШИ ХИРОЮКИГ  ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Кобаяаши Хироюкиг хүлээн авч уулзлаа.

Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар болон Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” компани, “Хөшигийн хөндийн нисэх буудал” ТӨХХК-ийн төлөөлөл оролцсон уулзалтаар хоёр улс хоорондын найрсаг харилцаа, түншлэлийн бэлгэдэл болсон Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлыг ирэх 07 дугаар сарын 04-нд албан ёсоор нээн ашиглалтад оруулах бэлтгэл ажилтай холбогдуулан хийгдэж буй ажлууд, тулгамдаж буй асуудал, Ковид-19 цар тахлын улмаас үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдал, шинэ нисэх буудлыг цаашид бүрэн хүчин чадлаар нь үр өгөөжтэй ажиллуулахад шаардлагатай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Шинэ нисэх буудлын үйл ажиллагааг хариуцан ажиллаж буй “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” компанийн зүгээс цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан шинэ нисэх буудлын үйл ажиллагаанд Засгийн газраас тусгай дэмжлэг хүсч байгаагаа илэрхийлсний зэрэгцээ олон улсын нислэгийн тоо болон зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, дотоодын агаарын тээврийн компаниудад дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлалыг идэвхжүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв.  

   

Сайд Л.Халтар Шинэ нисэх буудлыг товлосон хугацаандаа нээх асуудалд иргэд өндөр хүлээлттэй байгааг онцлоод, Монгол Улсын Засгийн газраас шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай асуудлуудад анхаарал хандуулж дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

САЙД Л.ХАЛТАР ЯПОНЫ ЭЛЧИН САЙД КОБАЯАШИ ХИРОЮКИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх