Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРААС ТӨРСӨН ГАВЬЯАТУУДДАА БАЯР ХҮРГЭВ

2021/06/04
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРААС ТӨРСӨН  ГАВЬЯАТУУДДАА БАЯР ХҮРГЭВ

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улсыг байгуулсны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат цол хүртсэн эрхмүүдийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар хүлээн авч уулзан хүндлэл үзүүлэв.   

Гавьяат тээвэрчин Сэдэдийн Ишигт, гавьяат барилгачин Бадангаагийн Дэлгэрсайхан, гавьяат барилгачин Баатарын Эрхэмбаяр нарт монгол төрийн өндөр дээд цол хүртсэнд баяр хүргэлээ.

Мөн “УБТЗ” ХНН-ийн ахмад ажилтан Дамдинсүрэнгийн Дулмааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг гардууллаа.  

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

 

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРААС ТӨРСӨН ГАВЬЯАТУУДДАА БАЯР ХҮРГЭВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх