Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Сайд Л.Халтар Элчин сайд Майкл С.Клеческитай цахим уулзалт хийв

2021/03/26
Сайд Л.Халтар  Элчин сайд Майкл С.Клеческитай цахим уулзалт хийв

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл С.Клечиски нар цахим уулзалт хийлээ.  

Талууд өнгөрсөн оны 8 дугаар сард хийсэн уулзалтаар хэлэлцэж ярилцсан хамтын ажиллагааны асуудлуудын хэрэгжилт, ахиц дэвшлийн талаар харилцан мэдээлэл солилцов.

Сайд Л.Халтар Монголын талаас санал болгож буй хоёр улсын хооронд шууд нислэг гүйцэтгэх боломж бололцоо, нислэг нээх эрх зүйн зохицуулалт, түүний дотор хоёр талын Агаарын харилцааны хэлэлцээр байгуулах, холбогдох техникийн болоод нислэгийн аюулгүй байдлыг хангах аудит хийлгэх бэлтгэл зэрэг авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар Элчин сайдад мэдээлэл өглөө.

Тэрбээр Монгол Улсад хэрэгжиж буй төмөр замын төслүүдийн бүтээн байгуулалтын явцын талаар товч танилцуулж, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд АНУ-ын зүтгүүрүүдийг авч ашиглах сонирхолтой байгаагаа илэрхийлж, зүтгүүр нийлүүлэх санхүүжилтийн боломжуудыг хамтран эрэлхийлэх, АНУ-ын банк, санхүүгийн байгууллагаас хөнгөлөлттэй санхүүжилт олгох, нэгж зүтгүүрийн үнэд хямдруулах талаар дэмжлэг үзүүлэх хүсэлт тавив.

Мөн Монгол Улсын далайн тээврийн салбарыг бэхжүүлэх, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулахад хамтран ажиллах, мэдээлэл солилцоог сайжруулах, Монгол Улсын далайн захиргаа, АНУ-ын холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Майкл С.Клечески сайд Л.Халтарыг Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд дахин томилогдсонд баяр хүргээд Америк, Монгол хоёр орны зам тээврийн салбарын харилцаа, ялангуяа хоёр орны хооронд шууд нислэг хийх, бэлтгэлийг хангах чиглэлээр хамтын ажиллагаа эрчимжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэхийн ялдамд энэ чиглэлээр холбогдох байгууллагууд болон Засгийн газрын түвшинд нягт хамтран ажиллах шаардлагатайг дурдав.

АНУ-ын Элчин сайдын яам хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх чиглэлээр анхаарал хандуулан ажиллаж байгаа, Монгол Улсад хэрэгжиж буй төмөр замын төслүүдэд АНУ-ын зүтгүүрийг нийлүүлэх сонирхолтой байгааг хэлж бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Мөн Монгол Улс хөлөг онгоцны бүртгэл, хяналт шалгалтын чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллаж байгаад талархаад НҮБ-аас гаргасан шийдвэрүүдийг дагаж мөрдөхөд ихээхэн санаачлагатай шуурхай ажиллаж байгааг тэмдэглэн Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулахад зориулсан сургалтыг зохион байгуулахад анхаарч ажиллахаа мэдэгдэв.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Сайд Л.Халтар Элчин сайд Майкл С.Клеческитай цахим уулзалт хийв  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх