Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЖАЙКА төслийн хүрээнд зохион байгуулагдсан ажлын талаар.

2021/03/24
ЖАЙКА төслийн хүрээнд зохион байгуулагдсан ажлын талаар.

Төслийн хүрээнд холбогдох стандартууд батлуулж, тоног төхөөрөмж нийлүүлэв.

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага  (ЖАЙКА) болон ЗТХЯ-наас хэрэгжүүлж буй “Монгол орны зам, цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах төсөл” 2019 оны 4-р сараас хойш амжилттай хэрэгжиж байна. Тус төсөлд ЗТХЯ-аас гадна ЗТХТ, НАЗХГ болон МАЗХ, ШУТИС-ийн төлөөлөл оролцдог. 2021 оны 2-р сарын сүүлийн байдлаар төслийн хэрэгжилт 51%-тай байна.

Үр дүн 1: Холбогдох стандарт батлагдав.

Авто замын хучилтын хийц, хольц төсөллөх стандар боловсруулах, боловсронгуй болгох чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий Ажлын хэсэг 1-ээс боловсруулсан “Байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон асфалтбетон хучилт төсөллөх. Ерөнхий шаардлага MNS 6895: 2021” болон “Дугуйн мөрний ховил тодорхойлох туршилтын арга MNS 6894: 2021” стандарт Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 3-р сарын 11-ний өдрийн С/10 тоот тушаалаар батлагдлаа.  

Эдгээр стандартын төслийг 2020 оны 6-7-р сард ЗТХЯ болон ЗТХТ-ийн веб хуудсанд байршуулж, олон нийтийн санал авсан бөгөөд ирсэн саналуудыг стандартын төсөлд тусгах ажил хийгдсэн. 2021 оны 1-р сард стандартын төслийг Стандарт, хэмжил зүйн газарт өргөн барьж, 2-р сард Автозамын стандартчиллын техникийн хорооны хурлаар хэлэлцүүлсэн.

Цаашид цементбетон хучилтын техникийн баримт бичиг боловсруулна.

Үр дүн 2: Зам, тээврийн хөгжлийн төвд нийт 3 багц тоног төхөөрөмж нийлүүлж дуусав.

ЗТХТ-ийн материалын шинжилгээ хийх чадавхыг бэхжүүлэх хүрээнд ЗТХТ-ийн Зам барилгын эрдэм шинжилгээ, судалгааны итгэмжлэгдсэн төв лабораторид нийт 30 нэр төрлийн 37 ширхэг тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг нийлүүлэв. Үүнд, дугуйн мөрний ховил тодорхойлох туршилтын багаж, даралтаар насжуулах зуух, битумын хугарлын хэмийг Фраассын аргаар тодорхойлох автомат төхөөрөмж,  Маршаллын автомат электрон пресс, хөнгөн жинт дефлектометр, хөрсний нягт, чийг тодорхойлох цахилгаан соронзон багаж зэрэг багтсан. Тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсний дараа ажиллуулах аргачлалын сургалтуудыг явуулсан.

Цаашид дээрх тоног төхөөрөмжийг ашиглан лабораторийн туршилт хийх сургалт зохион байгуулах, туршилтын гарын авлага боловсруулах, материалын шинжилгээний үр дүнг судалгааны өгүүллэг болгон нэгтгэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.

Үр дүн 3: Загвар төслийн төлөвлөгөөг хэлэлцэж, сургалтын видео боловсруулав.

1, 2-р үр дүнг загвар төсөлд туршиж, авто замын хучилтын технологи хөгжүүлэх чадавхыг бэхжүүлэх зорилготой Ажлын хэсэг 3-ын хүрээнд 2021 онд загвар төсөл хэрэгжүүлэхээр ажлын төлөвлөгөө, төсвийг батлуулан бэлтгэл ажил хийгдэж байна. Мөн ажлын хүрээнд “Халуун асфальтбетон хучилтын чанарын хяналт” болон “Зам барилгын талбайд хучилт дэвсэх аюулгүй ажиллагаа” сургалтын видеог боловсрууллаа. 2021-2022 онд нийслэл, орон нутгийн замд загвар төсөл хэрэгжүүлж, үр дүнгийн хяналт-шинжилгээг хийхээр төлөвлөж байна.

ЖАЙКА төслийн хүрээнд зохион байгуулагдсан ажлын талаар.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх