Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

САЙД Л.ХАЛТАР ЭЛЧИН САЙД ФИЛИП МАЛОУНТЭЙ УУЛЗАВ

2021/02/25
САЙД Л.ХАЛТАР ЭЛЧИН САЙД ФИЛИП МАЛОУНТЭЙ УУЛЗАВ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Филип Малоунтэй 2021 оны 02 дугаар сарын 25-нд цахим уулзалт хийв.

Талууд уулзалтаар Монгол, Британийн тээврийн салбарт өрнүүлж буй хамтын ажиллагааны хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцож цаашид анхаарч ажиллах чиглэлүүдээр ярилцав.

Сайд Л.Халтарын зүгээс Монгол Улсын төмөр замын салбарт Британийн төмөр замын өндөр технологийг шингээсэн төмөр замын рельс төмрийн бэхэлгээ болон төмөр бетон дэрийг нэвтрүүлж ашиглаж байгаад баяртай байгаагаа хэлж одоо хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжих шинэ төмөр замын төслүүдэд зам төмрийн бэхэлгээг үргэлжлүүлэн авч ашиглах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Үүнтэй холбоотойгоор төмөр замын барилгын ажлыг хуваарийн дагуу явуулахад шаардлагатай байгаа бэхэлгээг шуурхай тогтвортой нийлүүлэх нөхцлийг бүрдүүлж ажиллах шаардлагатай байгааг тэмдэглэв. Мөн Монгол Улсад төмөр замын салбарт томоохон төслүүд хэрэгжихтэй холбогдуулан бэхэлгээний хэрэгцээ шаардлага ихээр нэмэгдэх, цаашлаад бүс нутгийн хэмжээнд экспортлох боломжтой тул уг бэхэлгээний тодорхой бүрдэл хэсгийг Монгол Улсад үйлдвэрлэх талаар Британийн талаас анхаарч дэмжиж ажиллахыг хүсэв.

Түүнчлэн бэхэлгээг нийлүүлэхтэй холбогдуулан шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн санхүүгийн үйлчилгээг авч ашиглах боломжийг хамтран судлахыг санал болголоо.

Элчин сайд Ф.Малоун Британийн компаниуд Монголын зах зээлд орж ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж сайд Л.Халтарын тавьсан асуудлуудад анхаарч дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Төмөр замын бэхэлгээний системийн тодорхой хэсгийг Монгол Улсад үйлдвэрлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлж, үйлдвэрлэгч компанийн зүгээс шийдвэрээ гаргах бөгөөд одоогийн байдлаар Монголын хувийн хэвшлийн компанитай хамтран резинэн болон хуванцар эд ангийг үйлдвэрлэхээр судалгаа хийж байгаа талаар дурдав. Бэхэлгээний худалдан авалтын санхүүжилтийг шийдвэрлэхэд Британийн холбогдох агентлаг үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байгаа бөгөөд нийлүүлэлтийг саадгүй шуурхай гүйцэтгэхэд анхаарч дэмжиж ажиллахаа тэмдэглэлээ.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

САЙД Л.ХАЛТАР ЭЛЧИН САЙД ФИЛИП МАЛОУНТЭЙ УУЛЗАВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх