Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

2021/02/12
САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын зам, тээврийн салбарын их бүтээн байгуулалтын цаг үе бүхэнд түүчээлэн оролцож, хулгана жилийг хамтдаа үдэж буй салбарын нийт хамт олон, үе үеийн ажилтан, албан хаагчид, ард иргэд Та бүхэндээ XVII жарны цагаагчин үхэр жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Салбарын хөгжил дэвшлийн түүхийг бичилцэж, их амжилтын зүгт нэгэн сэтгэлээр зүтгэсэн ахмад буурлуудынхаа амрыг эрж хүндэтгэн золгоё.

Өнгөрч буй төмөр хулгана жил бид бүхний ажил амьдралд шинэ хэв маяг, сорилт, туршилт авчирсан онцлог жил байлаа.

Зам, тээврийн хөгжлийн яам, түүний харьяа байгууллагууд 2021 оныг “Техник, технологийн шинэчлэлт-цахим шилжилтийн жил” болгон зарлаж, зам, тээврийн салбарын үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай хүргэх, цахим үйлчилгээг сайжруулах, хүртээмжтэй болгох, тогтвортой хөгжүүлэх чиглэлээр олон чухал ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр эхлүүлээд байна.

Тосонцэнгэл-Улиастайн хооронд 67 км авто замыг барьснаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн жилд нийслэлийг бүх аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбоно.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулна. Хөшигийн хөндий дэх Шинэ нисэх буудал ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орно.

Цаашид зам, тээврийн сүлжээг өргөтгөх, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, худалдааг дэмжих, тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийн уялдаа холбоог бий болгох, улс орны эдийн засгийн өсөлтийг хангах, тээвэрлэлтийн шинэ дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх чиглэлээр төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарт томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөх болно.

Ази-Европыг холбосон найдвартай, үр ашигтай, шуурхай, аюулгүй тээврийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр гадаадын улс орнуудтай олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулахаар тохиролцоод байна.

Эдгээр ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхэд эрхэм Та бүхний оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцлон тэмдэглэе.

Угтан золгож буй үхэр жилд төр улс түвшин амгалан, түмэн олон энх амар байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

МОНГОЛ УЛСЫН

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх