Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АВТО ЗАМ,  ЗАМЫН  БАЙГУУЛАМЖИЙН ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ,ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ,  БАРИХ, АРЧЛАХ,  ЗАСВАРЛАХ, ТЕХНИК,ТЕХНОЛОГИЙН ХЯНАЛТ ТАВИХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АЖЛЫН  ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ  ОЛГОХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

2021/02/02

Зам, тээврийн хөгжлийн сайдын

….. оны …. дугаар сарын … -ны өдрийн

...... тоот тушаалын хавсралт

АВТО ЗАМ,  ЗАМЫН  БАЙГУУЛАМЖИЙН ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ,ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ,  БАРИХ, АРЧЛАХ,  ЗАСВАРЛАХ, ТЕХНИК,ТЕХНОЛОГИЙН ХЯНАЛТ ТАВИХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АЖЛЫН  ТУСГАЙ   ЗӨВШӨӨРӨЛ  ОЛГОХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

  • Авто зам, замын байгууламжийн техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/-ийг шинээр олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, нөхөн олгох, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

  • Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Авто замын тухай хууль болон энэхүү журмаар зохицуулна.

 

  • Тусгай зөвшөөрөл шинээр олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, нөхөн олгох, хүчингүй болгох асуудлыг Авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.

 

  • Тусгай зөвшөөрөл шинээр олгох болон сунгах хүсэлт гаргах, бүртгэх үйл ажиллагааг цахим системээр дамжуулан хэрэгжүүлнэ.

 

  • Энэхүү журмын нэгдүгээр хавсралтад заасан нөхцөл шаардлагыг хангасан хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгож, мөн хугацаагаар сунгаж болно.

 

  • Тусгай зөвшөөрөл шинээр олгох, хугацаа сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон мэдээлэл олон нийтэд ил тод, нээлттэй байна.

 

  • Тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгах, нөхөн авах хүсэлтийг

 

Хоёр. Тусгай зөвшөөрөл авах аж ахуйн нэгжид тавигдах ерөнхий шаардлага, тусгай зөвшөөрлийн төрөл, ангилал

2.1.     Тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт гаргагч нь Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байна.

2.2.      Тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж нь эрхлэх үйл ажиллагааны төрлөөс хамаарч журмын нэгдүгээр хавсралтад заасан инженер техникийн ажилтан болон холбогдох мэргэжилтэй байна.

2.3.      Инженер, техникийн ажилтан нь тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан байна.

2.4.     Тусгай зөвшөөрөл хүссэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн инженер техникийн ажилчдын 70-аас доошгүй хувь нь дотоодын инженер техникийн ажиллагсад байна.

2.5.      Машин механизм, тоног төхөөрөмж нь тухайн ажлыг гүйцэтгэхэд технологийн бүрдэл, тоо хэмжээ, ашиглалтын шаардлага хангасан байхын зэрэгцээ нийт тусгай зөвшөөрөл хүсэж байгаа аж ахуйн нэгжийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй өөрийн өмчлөлийн машин механизм, тоног төхөөрөмжтэй байна.

2.6.      Машин механизм, тоног төхөөрөмжийн зарим хэсгийг журмын нэгдүгээр хавсралтад заасан нөхцөл шаардлагад заасны дагуу аж ахуйн нэгжээс түрээслэн ажиллуулж болох ба энэ тохиолдолд түрээсийн гэрээ байгуулсан байна.

2.7.      Тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж нь авто замын салбарт үйл ажиллагаа явуулахад мөрдөх Үндэсний стандарт, норм норматив болон бусад техникийн баримт бичгийн бүрдэлтэй байна.

2.8.      Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны төрөл, ангилал

2.8.1. Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд:

2.8.1.1 Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах

2.8.1.2 Төв замын зураг төсөл боловсруулах 

2.8.1.3 Хуримтлуулагч замын зураг төсөл боловсруулах

2.8.1.4. Хотын авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах

2.8.1.5 Хөдөө орон нутгийн замын зураг төсөл боловсруулах

2.8.1.6 Нисэх буудлын хөөрч буух зурвасын зураг төсөл боловсруулах

2.8.1.7 Гүүр, туннелийн зураг төсөл боловсруулах

2.8.2  Авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлах ажлын хүрээнд:

2.8.2.1 Хатуу хучилттай авто зам барих

2.8.2.1.1 5 км хүртэл хатуу хучилттай авто зам барих

2.8.2.1.2 15 км хүртэл хатуу хучилттай  авто зам барих

2.8.2.1.3 15 км болон түүнээс дээш хатуу хучилттай авто зам барих

2.8.2.2 Хайрган хучилттай авто зам барих

2.8.2.3 Бүх төрлийн гүүр, тунель, үерийн хамгаалалтын далан барих

2.8.2.4 Авто зам, замын байгууламжийн барилга, засварын материал, хийцийн үйлдвэрлэл

2.8.2.5 Бүх төрлийн авто замын арчлалт, ээлжит засварын ажил

2.8.2.6 Бүх төрлийн гүүр, тунель, газар доогуур нүхэн гармын арчлалт, ээлжит засварын ажил

2.8.2.7 Зам, талбайн тохижилтын ажил хийх, засварлах

2.8.2.8 Авто замын тоноглол, тэмдэг, тэмдэглэгээний ажил

2.8.3   Техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд:

2.8.3.1 Техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх

 

Гурав. Тусгай зөвшөөрлийн шинээр олгох

3.1.      Тусгай зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгж нь “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.12, 11.1.5-т заасан бичиг баримтыг бүрдүүлнэ.

3.2.      “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-т заасан бичиг баримт дараах бүрдэлтэй байна.

3.2.1. Хүсэлт гаргагчийн мэдээлэл /Хавсралт 2/

3.2.2. Удирдах ажилтнуудын мэдээлэл

3.2.3. Инженер техникийн ажилтны мэдээлэл

            3.2.3.1 Мэргэжлийн дипломын хуулбар

            3.2.3.2 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

3.2.3.3 Баталгаажсан нийгмийн даатгалын тайланг НД-7 болон НД-8 маягтын дагуу

3.2.4. Машин механизм, тоног төхөөрөмжийн жагсаалтын мэдээлэл

3.2.4.1 Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, техникийн паспортын хуулбар

3.2.4.2 Нотариатаар баталгаажуулсан түрээсийн гэрээг тээврийн хэрэгслийн гэрчилгээ, техникийн паспортын хуулбарын хамт

3.2.5 Үйлдвэрлэлийн баазын мэдээлэл

3.2.6 Үндсэн хөрөнгийн болон санхүүгийн тайлан

3.3 Дүгнэлт гаргах явцад шаардлагатай бусад баримт бичгийг шаардаж болно.

3.4 Шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллагын инженер-техникийн ажилтан, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник хангамжтай газар дээр нь танилцаж, ирүүлсэн материалыг хянан үзэж тусгай зөвшөөрлийг олгох дүгнэлт гаргана.

3.5 Тусгай зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллагаас шаардлага хангасан баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу ажлын 21 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэнэ.

 

Дөрөв. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах, ангилал өөрчлөх, нөхөн олгох, түвгэлзүүлэх, хүчингүй болгох

4.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүчинтэй хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гаргана.

4.2   Хүсэлтэд дараах материалуудыг хавсаргана.

4.2.1 Албан хүсэлт

4.2.2. Инженер техникийн ажилтны мэдээлэл

4.2.3. Машин механизм, тоног төхөөрөмжийн жагсаалтын мэдээлэл

4.2.4 Тусгай зөвшөөрлийн хүрээнд хийсэн ажлын мэдээллийг ажил гүйцэтгэх гэрээ, акт, бусад нотлох баримтын хуулбарын хамт

4.2.5 Үндсэн хөрөнгийн болон санхүүгийн тайлан

4.3 Тусгай зөвшөөрлийн хүрээнд ажил хийгээгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана.

4.4 Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар хүссэн аж ахуйн нэгж нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана.

4.5 Тусгай зөвшөөрөлд ангилал нэмсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацаа өөрчлөгдөхгүй.

4.6 Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гээсэн, үрэгдүүлсэн шалтгаанаар нөхөн олгуулах хүсэлт гаргасан бол гэрчилгээгээ гээсэн тухай өдөр тутмын сонинд зарлуулж, сонингийн хамт нөхөн олгох хүсэлтийг ирүүлнэ. Хүсэлтийг үндэслэн Авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр гэрчилгээг нөхөн олгоно.

4.7 Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн оноосон нэр өөрчлөгдсөн шалтгаанаар нөхөн олгуулах хүсэлт гаргасан бол аж ахуйн нэгжийн нэр өөрчлөгдсөн тухай улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, аж ахуйн нэгжийн шинэ гэрчилгээ, дүрмийн хуулбар болон хүсэлтийг үндэслэн Авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр гэрчилгээг нөхөн олгоно.

4.8 Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1-д заасан үндэслэлээр 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно.

4.9 Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаа дуусгавар болсон тохиолдолд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3-т заасны дагуу шийдвэрлэнэ.

4.10 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

Тав. Бусад

5.1 Тусгай зөвшөөрлийн материалыг хуурамчаар үйлдсэн бол Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

5.2 Тусгай зөвшөөрөл олгоход Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасныг баримтлан тэмдэгтийн хураамж авч, улсын төсөвт шилжүүлнэ.

            5.3. Тусгай зөвшөөрөл олгох шаардлага хангасан аж ахуйн нэгж нь тэмдэгтийн хураамжийг төлнө.

 

 

 

 

АВТО ЗАМ,  ЗАМЫН  БАЙГУУЛАМЖИЙН ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ,ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ,  БАРИХ, АРЧЛАХ,  ЗАСВАРЛАХ, ТЕХНИК,ТЕХНОЛОГИЙН ХЯНАЛТ ТАВИХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АЖЛЫН  ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ  ОЛГОХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх