Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДААР Л.ХАЛТАРЫГ УЛИРААН ТОМИЛОВ

2021/01/30
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДААР  Л.ХАЛТАРЫГ УЛИРААН ТОМИЛОВ

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар Лувсангийн Халтарыг томилов.

Сайд Л.Халтарт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан захирамжийг сонордуулж тамга гардуулан ажлын өндөр амжилт хүслээ.

Уг арга хэмжээнд тус яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар оролцлоо.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДААР Л.ХАЛТАРЫГ УЛИРААН ТОМИЛОВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх