Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САЛБАР ХОРОО ХУРАЛДЛАА

2021/01/15
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ  БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САЛБАР ХОРОО ХУРАЛДЛАА

2021.01.14

Зам, тээврийн салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, харьяа газар, байгууллагуудын ХАБЭА-н зөвлөл, удирдлага, ажилтнууд цахимаар хуралдав.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Салбар хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ хурлыг нээж 2020 оныг “Сахилга хариуцлага-Хөдөлмөрийн аюулгүй байдлын жил” болгон зарлаж, салбарын хэмжээнд ХАБЭА-н үзлэгийг амжилттай зохион байгуулсныг дурдаад энэ онд хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, дараах ажлыг нарийвчлан төлөвлөгөөнд тусгаж ажиллана гэдгийг илэрхийллээ. Үүнд:

-Зам, тээврийн салбарын хэмжээнд 2021 оныг “Техник технологийн шинэчлэл-цахим шилжилтийн жил” болгон зарласантай холбогдуулан ХАБЭА-н тухай, Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой сургалт, сурталчилгаа, удирдлага зохион байгуулалт, осол, зөрчлийг мэдээлэх зэрэг ажлыг цахимжуулах,

-“УБТЗ” ХНН-ийн хэмжээнд ХАБЭА-н болон холбогдох бусад сургалтын төлөвлөгөөг гарган, “Жишиг сургалт”-ыг хийх, жилийн эцэст сургалтын үр дүн, чанарыг үнэлэх ажлыг зохион байгуулна, салбарын хэмжээнд ХАБЭА-н сургалтын чанарт анхаарч ажиллах,

-“Хөдөлгөөнтэй холбоо”-той ажил, үйлчилгээ эрхэлдэг Онгоцны нисгэгч, Зүтгүүрийн машинч, Автобус, хүнд даацын автомашины жолооч, Индүүний оператор, Асфальт дэвсэгчийн оператор зэрэг ажилтны ажил, амралтын горимыг мөрдүүлж байгаа байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах,  хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг дахин хийлгэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах зэрэг болно.

Цар тахлын үед тус салбарын байгууллагын удирдлагууд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрт учирч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй амьдрах дадал, хэвшлийг бий болгон,  Стандарт, хэмжил зүйн газраас 2021 онд баталсан MNA ISO/PAS 45005:2020 “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал-Ковид-19 цар тахлын үед аюулгүй ажиллах ерөнхий заавар” стандартыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах шаардлагатай  байгааг  анхаарууллаа.

Зам тээврийн салбарын ХАБЭА-н салбар хороо “Нийгмийн түншлэгч талуудын оролцоотой байгуулагдсан бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангуулах, эрчимжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар ханган, нэгдмэл байх зарчмыг баримтлан ажиллах болно” хэмээн 2021 онд хийх ажлын төлөвлөгөөг яаралтай боловсруулж батлуулах, тулгамдсан асуудал дээр тухай бүр санал солилцож, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг  Салбар хорооны гишүүд, Харьяа газрын ХАБЭА-н зөвлөл, ХАБЭА-н хэлтэс, албаны төлөөлөлд үүрэг болгов.

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САЛБАР ХОРОО

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САЛБАР ХОРОО ХУРАЛДЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх