Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2020/12/21

Огноо:

2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр

Зээлийн дугаар ба нэр:

Зээл № 3679-МОН: Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл

Тендер шалгаруулалтын дугаар:

ЗТХЯ/202005091

Гэрээний дугаар ба нэр:

ДА-1: Дархан-Алтанбулаг чиглэлийн 118 км авто замын аюулгүй байдал, өргөтгөл, шинэчлэлтийн ажил, түүний тоноглол, тэмдэг тэмдэглэгээ

Тендер хүлээн авах огноо ба цаг:

2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 15:30 цаг /Улаанбаатар хотын цагаар/

 

  1. Монгол Улс Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх, засвар арчлалтын төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны харьяат тендерт оролцогчдод нээлттэй байна.
  2. Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам (цаашид “Захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос дараах гэрээ (цаашид Ажил гэх)-ны барилгын ажлыг гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Гэрээний дугаар

Байршил

Гүйцэтгэх ажил

Хугацаа

ДА1

ПК226+500- ПК 343+000

 

118 км авто замын хэсэгчилсэн өргөтгөл болон шинэчлэлтийн ажил

24 сар

 

 

  1. АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар нээлттэй өрсөлдөөнт тендерийг явуулах бөгөөд тендерийн баримт бичигт заасан эрх бүхий орноос оролцох бүх тендерт оролцогчдод нээлттэй.

 

  1. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно. Үүнд:

 

Шалгуур үзүүлэлт

Багц 1

Барилгын ажлын жилийн дундаж борлуулалт (cүүлийн 3 жилд, 2017, 2018, 2019)

> 6,000,000,000 төгрөг (зургаан тэрбум төгрөг)

Санхүүгийн нөөц хөрөнгө

> 2,500,000,000 төгрөг (хоёр тэрбум таван зуун сая төгрөг)

Барилга угсралтын нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон туршлага

> 6,000,000,000 төгрөг (зургаан тэрбум төгрөг)

 

Үндсэн үйл ажиллагааны барилгын ажлын туршлага

Хатуу хучилттай авто замын барилгын ажил болон засвар шинэчлэлийн ажил гүйцэтгэж байсан туршлагатай

 

 

Авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлах дараах тусгайзөвшөөрлүүдтэй байх. Үүнд:

 

2.8.2.1             Хатуу хучилттай авто зам барих;

2.8.2.5             Бүх төрлийн зам, гүүр, тунель, газар доогуур нүхэн гарам засварлах, замын байгууламжийн арчлалтын ажил

Тусгай зөвшөөрлүүд нь тендерийн хүчинтэй хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв энэ хугацаанд тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан бол тусгай зөвшөөрлийг сунгасан тухай холбогдох байгууллагын шийдвэрийг дээр дурдсан тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө ирүүлнэ. Түншлэлийн гишүүн, эсвэл туслан гүйцэтгэгч нь энэ гэрээний хүрээнд гүйцэтгэх ажилд хамаарах тусгай зөвшөөрлийг, өмнө нь гүйцэтгэсэн гэрээний хамт ирүүлнэ. Гадаадын тендерт оролцогч нь дээрх тусгай зөвшөөрөлтэй дүйцэхүйц болохыг нотолж чадах зохих баримт бичиг, тусгай зөвшөөрөл, гэрчилгээ болон тайланг ирүүлэх ёстой. Гадаадын тендерт оролцогч нь дээрх тусгай зөвшөөрөлтэй дотоодын компанитай (i) түншлэлийн гишүүн, эсвэл (ii) туслан гүйцэтгэгчийн хэлбэрээр нэгдэж болно.

 

  1. Түншлэлийн хэлбэрээр тендерт оролцохыг дэмжинэ. Үргэлжилж буй Ковид-19-ын улмаас зорчих хязгаарлалт Засгийн газрын шийдвэрийн дагуу мөрдөгдөнө.

 

  1. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийн талаар нэмэлт мэдээлэл авах, нягтлан лавлахын зорилгоор дараах хаягаар холбогдож болно.

 

Холбогдох мэргэжилтэн:                    Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах

                                                            газрын мэргэжилтэн Б.Насантогтох;

Байгууллагын нэр:                              Зам, тээврийн хөгжлийн яам

Хаяг:                                                    Чингисийн өргөн чөлөө -11, Засгийн газрын 13

                                                            дугаар байр

Давхар ба өрөөний дугаар:                4 давхар, 401 тоот

Хот/дүүрэг:                                          Улаанбаатар хот

Шуудангийн дугаар:                           14251 

Улс:                                                     Монгол Улс

Утас:                                                   +976 62263171

Факс:                                                   +976 11 312315

Имэйл хаяг:                                         nasantogtokh@mrtd.gov.mn

 

  1. Монгол хэл дээрх тендерийн баримт бичгийг худалдан авахдаа эрх бүхий тендерт оролцогч нь:

 

  • Тендерийн баримт бичгийг худалдан авах хүсэлтээ дээр дурьдсан хаягаар бичих;
  • Гэрээ бүрт буцаан олгогдохгүй 250,000 төгрөгийн хураамжийг төлөх. Хэрэв шуудангийн

      үйлчилгээ шаардлагатай бол дотоод, гадаадын хүргэлтийн нэмэлт төлбэр шаардагдана;

  • Тендерийн материалыг цахимаар худалдан авч болно.
  1. Тендерийг дараах хаягаар ирүүлнэ.
    • Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот 14251, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө -11, Зам, тээврийн хөгжлийн яам, 4 дүгээр давхар, 401 тоот өрөө
    • Тендер ирүүлэх тогтсон хугацаа: 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 15:30 цаг (тогтоосон хугацаанд эсвэл өмнө)
    • Тендерийн баримт бичигт тодорхойлсоны дагуу тендерийн баталгааг хамт ирүүлнэ.
    • Тендерийг тендер хүлээн авах тогтсон хугацааг дууссан даруйд оролцохоор тендерт оролцогчдийн төлөөллийг байлцуулан (хэрэв тэд оролцохыг хүсвэл) тендерүүдийг нээнэ.
ТЕНДЕРИЙН УРИЛГА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх