Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2020/12/23

Огноо:

2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр

Зээлийн дугаар болон төслийн нэр:

АХБ-ны Зээл 3129-МОН: Баруун бүсийн авто замын коридор, хөрөнгө оруулалтын хөтөлбөр” – Төсөл 2

Гэрээний нэр болон дугаар:

ЗТХЯ/202011094 – Авто замын засвар арчлалтын техник тоног төхөөрөмжийн нийлүүлэлт

Тендер ирүүлэх эцсийн хугацаа:

2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 15 цаг 30 минут

 

  1. Монгол Улсын Засгийн газар нь “Баруун бүсийн авто замын коридор, хөрөнгө оруулалтын хөтөлбөр – Төсөл 2”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас МОН-3129 зээлийг авсан ба энэхүү зээлийн хөрөнгөөс дээр дурдсан гэрээний хүрээнд нийлүүлэгдэх тоног төхөөрөмжийн төлбөрт ашиглахаар төлөвлөсөн. Тус худалдан авалт нь АХБ-ны эрх бүхий орны харъяат тендерт оролцогчдод нээттэй болно.  
  2. Захиалагч Зам, тээврийн хөгжлийн яам (цаашид “захиалагч” гэх) нь эрх бүхий тендерт оролцогчдоос авто замын засвар, арчлалтын техник, тоног төхөрөөмж нийлүүлэх (цаашид “ажил” гэх) ажлыг гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Багц №

Гэрээний нэр

Гэрээт ажлын тайлбар

Тоног төхөөрөмж нийлүүлэх хугацаа

E1

Авто замын засвар арчлалтын тоног төхөөрөмж нийлүүлэх

1.      Авто замын гадаргуун боловсруулалтын механизм

2.     Хийн дугуйт индүү

3.     Асфльтбетоны индүү /бага оврын/

4.     Авто замын үзлэгийн лазер хэмжигч багажны иж бүрдлийг автомашинд суурилуулах

 

3 сар

 

  1. Тендерийн сонгон шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын журмаар явуулна.
  2. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий этгээд нь энэхүү тендер шалгаруулалтанд оролцоно:

 

Үзүүлэлт

Шалгуур үзүүлэлт

Сүүлийн 3 (2017, 2018, 2019) жилд гүйцэтгэж дууссан эсхүл гүйцэтгэж байгаа гэрээний жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ

2,022,589,328.00 (хоёр тэрбум хорин хоёр сая таван зуун наян есөн мянга гурван зуун хорин найман мянган төгрөг )

Сүүлийн 3 жилд үндсэн гүйцэтгэгчээр амжилттай ажиллаж дуусгасан гэрээний үнийн дүнгийн дундаж хэмжээ

1,618,071,462,04 (нэг тэрбум зургаан зуун арван найман сая далан нэгэн мянга дөрвөн зуун жаран хоёр төгрөг дөрвөн мөнгө)

Сүүлийн гурван жилд үндсэн гүйцэтгэгчээр амжилттай ажиллаж дуусгасан ажлын тоо

 

3.0

 

 

  1. Тендерт оролцохыг сонирхогч нь тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авна.

 

Монгол Улс, Зам тээврийн хөгжлийн яам

14521-Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-11

Засгийн газрын 13 дугаар, 401 тоот өрөө

Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах

 газрын мэргэжилтэн Б.Одбаяр,

Е-мэйл: odbayar.b@mrtd.gov.mn

Утас: 976-11-6226-3168, Факс: 976-11-312315

  1. Сонирхсон тендерт оролцогч нь доор заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 200000 төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлcнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийг бэлэнээр төлнө. Тендерийн баримт бичгийг цаасаар болон файл хэлбэрээр ирж авна.

 

  1. Тендер ирүүлэх эцсийн хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 15 цаг 30 минут бөгөөд тендерийг дээр дурдсан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт 78’500’000 төгрөгийн үнийн дүн бүхий тендерийн баталгааг ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээж авахгүй. Тендерийн нээлт 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16:00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулагдах ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
  2. Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Зам, тээврийн хөгжлийн яам хариуцахгүй.

 

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх