Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн салбарын статистик мэдээ (урьдчилсан гүйцэтгэлээр) /2020 оны жилийн эцэс/

2021/01/14

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН 2020 ОНЫ СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

(урьдчилсан гүйцэтгэлээр)

Монгол Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2020 онд нийт 60,3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 12,6 хувиар буурсан байна.  Үүнээс төмөр замаар 30 сая тн, автотээврээр 30,5 сая тонн, агаарын тээврээр 2,53 мянган тонн ачаа тус тус тээвэрлэсэн байна. Өмнөх оны ачаа тээвэрлэлттэй харьцуулахад төмөр зам 6 хувиар өсч, автотээвэр 25 хувиар, агаарын тээвэр 56 хувиар буурсан байна.

Нийт ачаа эргэлт 23860,5 сая тонн км болж өмнөх оноос 1 хувиар өссөн байна. Төмөр замын ачаа эргэлт 19167,6 сая тонн км болж өмнөх оноос 10,3 хувиар өссөн бол автотээврийн ачаа эргэлт 4685,3 сая тонн км болж өмнөх оноос 24,5 хувиар, агаарын тээврийн ачаа эргэлт 7,7 сая тонн км болж өмнөх оноос 44,6 хувиар буурсан.

Бүх төрлийн тээврээр 2020 онд нийт 126,5 сая хүн тээвэрлэснээс төмөр замаар 1,97 сая хүн, автотээврээр 124,1 сая хүн, агаарын тээврээр 450 мянган хүн тээвэрлэсэн байна. Нийт зорчигч тээвэрлэлтийг өмнөх онтой харьцуулахад 26,8 хувиар буурсан бөгөөд үүнээс төмөр зам 33,2 хувиар, автотээвэр 26,3 хувиар, агаарын тээвэр 72,2 хувиар тус тус буурсан байна. Усан замын тээврээр 2020 онд 31158 зорчигч тээвэрлэж өмнөх оноос 204 зорчигчоор өссөн байна. Нийт зорчигчдын 31037 дотоодын иргэд бол 121 гадаадын иргэд байна.

Нийт зорчигч эргэлт 3406,2 сая хүн км бөгөөд үүнээс төмөр замаар 579,3 сая хүн км, автотээврээр 2178 сая хүн км, агаарын тээврээр 648,9 сая хүн км, усан замын тээврээр 0,4 сая хүн км зорчигч эргэлт хийсэн байна. Өмнөх онтой харьцуулахад нийт зорчигч эргэлт 52 хувиар, үүнээс төмөр зам 47,8 хувиар, автотэээвэр 25,5 хувиар,агаарын тээврийн зорчигч эргэлт 79,1 хувиар, усан замын тээвэр 33 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Тээврийн салбарын нийт орлого 1474 тэрбум төгрөг болж өмнөх оноос 26,4 хувиар буурсан. Төмөр замын орлого 770,06 тэрбум төгрөг болж өмнөх оноос 8,7 хувиар өссөн бол, автотээвэр 564,38 тэрбум төгрөг болж өмнөх оноос 29,1 хувиар, агаарын тээвэр 139,66 тэрбум төгрөг болж өмнөх оноос 72 хувиар буурсан байна. Харин усан замын тээврийн орлого 495 сая төгрөг болж өмнөх оныхоос 31 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

СТАТИСТИК ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ

Үзүүлэлт

2019 он

2020 он

Өмнөх онтой харьцуулалт

2020/2019

(өсөлт, бууралт)

Тээсэн ачаа, мянган тонн

68,997.51

60,297.5

-12,6%

Төмөр замын тээвэр

28,143

29,840.1

+6%

Автотээвэр

40,848.75

30,454.9

-25%

Агаарын тээвэр

5.76

2.53

-56%

Ачаа эргэлт, сая тонн километр

23,601.78

23,860.5

+1%

Төмөр замын

17,384.1

19,167.6

+10.3%

Автотээвэр

6,203.78

4,685.3

-24.5%

Агаарын тээвэр

13.9

7.7

-44.6%

Зорчигчдын тоо, сая хүн

173.02

126.51

-26.3%

Төмөр замын тээвэр

2.95

1.97

-33.2%

Автотээвэр

168.44

124.1

-26.3%

Агаарын тээвэр

1.62

0.45

-72,2%

Усан замын тээвэр

0.03

0.03

+0,6%

Зорчигч эргэлт, сая хүн километр

7,146.18

3,406.2

-52%

Төмөр замын тээвэр

1,111.5

579.3

-47.8%

Автотээвэр

2,925.09

2,178

-25.5%

Агаарын тээвэр

3,109.4

648.9

-79.1%

Усан замын тээвэр

0.5

0.4

-33%

Тээврийн нийт орлого, тэрбум төгрөг

2,003.52

1,474.12

-26.4%

Төмөр замын тээвэр

708.62

770.06

+8.7%

Автотээвэр

796.06

564.38

-29.1%

Агаарын тээвэр

498.68

139.66

-72%

Усан замын тээвэр

0.4

0.5

+31%

 

Covid-19 цар тахлын улмаас Монгол Улсын хэмжээнд 2020 онд нийт ачаа тээвэрлэлт болон зорчигч тээвэрлэлт буурсан. Нийт ачаа тээвэрлэлт өмнөх оноос 12,6 хувиар, зорчигч тээвэрлэлт 26,8 хувиар буурсан боловч төмөр замын ачаа тээвэрлэлт 6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гамшгийн үед төмөр замын салбар үйл ажиллагаагаа тасалдуулахгүй тогтмол шуурхай арга хэмжээ авч ажилласнаар ачаа тээвэрлэлтийн хэмжээг өсгөж чадсан байна.

2020 ОНД БҮРТГЭЛТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ

Монгол Улсын хэмжээнд 2020 оны бүртгэлтэй тээврийн хэрэгсэл 1136734 болж өмнөх оноос 93706 тээврийн хэрэгслээр буюу 9 хувиар өссөн байна. Үүнээс 715309 суудлын автомашин 63%-ийг, 211083 ачааны автомашин 18,5%-ийг, 36084 автобус 3,2%-ийг, 13535  тусгай зориулалтын 1,2%-ийг, 67781 мотоцикл 6%-ийг, 40616 чиргүүл 3,6%-ийг, 30185 зүтгүүр 2,7%-ийг, 15004 механизм 1,3%-ийг, 7137 цистерн 0,5%-ийг тус тус эзэлж байна.

 

Төрөл

2019 он

2020 он

Улаанбаатар

Нийт

Улаанбаатар

Нийт

Суудал

417383

667375

447413

715309

Ачаа

78243

203675

81671

211083

Автобус

11021

19535

16834

36084

Тусгай

7445

13582

6999

13535

Цистерн

2539

6493

2926

7137

Зүтгүүр

13427

23850

16505

30185

Механизм

10120

13595

10988

15004

Чиргүүл

22959

47972

22452

40616

Мотоцикл

5729

46951

9834

67781

Нийт

568866

1043028

615622

1136734

Баруун

340753

520452

373151

576301

Зүүн

189049

413690

199091

436969

Нийт

529802

934142

572242

1013270

Бензин

324388

570286

418495

731731

Дизель

103645

226855

133428

284644

Цахилгаан

245

276

318

370

Газ

9990

16601

14746

24078

Нийт

438268

814018

566987

1040823

0-3

16408

33300

18786

39261

4-6

16507

32424

18419

35903

7-9

112788

175722

98445

156520

10 ба түүнээс дээш

423169

801594

479979

905063

Нийт

568872

1043040

615629

1136747

1500 см3 хүртэл

209095

380815

215876

404789

1501-2500 см3

200099

368266

224038

409298

2501-3500 см3

58872

120854

66416

131266

3501-4500 см3

22762

39605

24948

42619

4501 см3 дээш

76736

129116

80078

137929

Нийт

567564

1038656

611356

1125901

 

Зам, тээврийн салбарын статистик мэдээ (урьдчилсан гүйцэтгэлээр) /2020 оны жилийн эцэс/  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх