Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН СААДГҮЙ, АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2020/12/01
ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН СААДГҮЙ, АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2020.12.01

Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо. 

“УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын танилцуулснаар өчигдрийн байдлаар Төмөр замын ажилтан 15956 хүнээс 15913 нь шинжилгээнд хамрагджээ. Хөдөө, орон нутаг руу явсан, эмчлүүлж байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хорионд байгаа зэрэг шалтгаанаар 43 хүн хамрагдаагүй байна.

Төмөр замын хэмжээнд 1929 ажлын байр, 77,683 м2 талбай, гэрээт байгууллагаар 422 ажлын байр, 12,473 м2 талбай, 755 зүтгүүр, 112 галт тэрэг, 5834 вагон, чингэлэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ.

Өмнөх шуурхай хурлуудаас сайдын өгсөн 123 үүрэг, даалгаврын 119 нь бүрэн биелсэн, дөрөв нь биелэх шатандаа байна.

Галт тэрэгний хөдөлгөөн саадгүй, ачаа тээвэрлэлт хэвийн байгаа бол өртөө, зангилаадад хүнсний хангалт, нөөц боломжийн байгаа аж.

“УБТЗ”-ын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга  Ц.Хүрэлбаатар “Төмөр замчдад Үйлдвэрчний эвлэлийн байгууллага 94 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, Монголын улаан загалмайн нийгэмлэг 100 өрхөд тусламж үзүүлэхээр болсон”, “УБТЗ”-ын нэгдүгээр ангийн ерөнхий инженер С.Галсандорж “Дархан зангилаанд вагоны ачилт, буулгалт хэвийн, дэлгүүр, нийтийн үйлчилгээ нээгдэж хэвийн горимд орсон” гэдгийг мэдээллээ.

Шуурхай бүлгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “УБТЗ” хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг үүрэг болгов.

-Тусгаарлалтаас гарсан төмөр замын ажилчдыг ажилд нь оруулахдаа заавал бичиг шаардахгүй уян хатан зохион байгуулах, 

-Төмөр замын дагуу халдвар тархсан зураглал гаргах,

-Баянтүмэн тасаг ачаа ачилт, буулгалтын /24 цаг/ ажлын нарийвчилсан хуваарь гаргаж, шуурхай жижүүр ажиллуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон галын аюулгүй байдлын зааварчилгаа тогтмол өгөх,

-Чулуут зөрлөгөөс Зүүнхараа  хүрэх 11 хүний асуудлыг шийдэх,

-Төмөр замын Мандал, Мааньт, Хоолт, Багануур, Багахангай өртөө, зөрлөгүүдэд дахин ариутгал, халдваргүйжүүлэлтийг зохион байгуулах,

-Ариутгалын бодисын чанарт анхаарч ажиллах,

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллах зэрэг үүрэг чиглэл өглөө.

 ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН СААДГҮЙ, АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх