Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ГАШУУНСУХАЙТ БООМТООР АЧААНЫ 524 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ СААДГҮЙ НЭВТЭРЧЭЭ

2020/11/28
ГАШУУНСУХАЙТ БООМТООР АЧААНЫ 524 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ  СААДГҮЙ НЭВТЭРЧЭЭ

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын тушаалаар байгуулсан улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгах үүрэг бүхий Шуурхай бүлгийн цахим хурал өнөөдөр болов.

Хурлаар улс хоорондын тээвэрлэлт, хилийн боомтын үйл ажиллагаанд үүсч буй хүндрэлийн талаарх мэдээлэл солилцож, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай арга хэмжээг авч, зохицуулалт хийх шуурхай механизмыг хэрхэн бүрдүүлж буй талаар авч хэлэлцлээ.

Өчигдрийн байдлаар Замын-Үүд боомтоор 20 тээврийн хэрэгсэл гарч, 27 тээврийн хэрэгсэл орж ирсэн байна. БНХАУ-ын талд машины эргэлтийг бий болгох үүднээс 60 тээврийн хэрэгслийг бэлтгэн хилээр гаргахад бэлэн болгожээ.

Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн Замын-Үүд дэх салбар тээвэрлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар Эрээн хотын удирдлага болон Эрээн хотод суугаа консултай байнгын холбоотой ажиллаж байгаа бол Гашуунсухайт боомтоор нүүрс ачсан 426 тээврийн хэрэгсэл, зэсийн баяжмал ачсан 64 тээврийн хэрэгсэл, бараа материал ачсан 34, нийт 524 тээврийн хэрэгсэл гарч, өдөртөө буцаж орж ирсэн байна.  

Шуурхай бүлгийн хурлаар:

-Тээврийн нөхцөл байдал, үүсэж буй асуудлууд, ямар байгууллага шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар товч танилцуулах тул мэдээллээ тодорхой бэлтгэж оролцох,

-Аймгуудын Авто тээврийн дарга нар аймгийнхаа Онцгой комиссын даргыг шуурхай бүлгийн хуралд оролцуулах,

-Замын-Үүд дэх авто тээврийн салбар хил дээр тээврийн хэрэгсэл солилцож улс хоорондын тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр бүхий л арга хэмжээг авч ажиллах,

-Төрийн байгууллагуудын шийдвэрлэх шаардлагатай ажлуудыг тодорхой гаргаж, шуурхай бүлгийн хуралд танилцуулах,

-Гашуунсухайт боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр шаардагатай арга хэмжээг авч ажиллах, шаардлагатай бол УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай холбогдож, хятадын талтай харилцах чиглэлээр дэмжлэг авах,

-Цагаан хаданд хилээр гаргалт сайжиртал нүүрсний ачилт хийхгүй байх, Ачаатай болон ачаагүй хилээр гарсан, Монголын талд зогсож байгаа тээврийн хэрэгслийн тоог үнэн зөв мэдээлж байх,

-Зам дээр нүүрстэй зогсож байгаа жолооч нарыг хоол хүнс, ариутгал, халдваргүйжилт, витамин дэм, хамгаалалтын хувцас хэрэгсэл, шатахуунаар  хангаж байгаа байдлыг газар дээр нь хүн явуулж үзэж шалгах,

-Аймгуудын Эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллах, шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх,

-“Автотээврийн үндэсний төв” Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай хамтран Оросын талд төмөр замын Тальцы өртөөнд ачаа шилжүүлэн ачихад анхаарах зөвлөмж гаргаж, тээвэрчид, ачаа хүлээн авагч нарт мэдээлэх,

-Цагааннуур боомтоор хийгдэж буй тээвэрлэлтэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхэд Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төв онцгой анхаарч ажиллах зэрэг үүрэг даалгаар өгөгдлөө.

Дашрамд дурдахад, энэхүү шуурхай бүлгийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар бусад яам, төрийн байгууллагууд, аймгуудын онцгой комиссын дарга нарыг оролцуулсан Шуурхай бүлэг болгон үйл ажиллагааг нь өргөтгөсөн байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

 

ГАШУУНСУХАЙТ БООМТООР АЧААНЫ 524 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ СААДГҮЙ НЭВТЭРЧЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх