Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭНД ГАЛТ ТЭРЭГ СОЛИЛЦОО ХЭВИЙН ҮРГЭЛЖЛЭХ БОЛОВ

2020/11/28
ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭНД  ГАЛТ ТЭРЭГ СОЛИЛЦОО ХЭВИЙН ҮРГЭЛЖЛЭХ БОЛОВ

2020.11.28

Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо. 

“УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр “Өчигдрийн байдлаар Төмөр замын хэмжээнд шинжилгээ өгвөл зохих 15 мянга, 956 хүнээс 15 мянга, 875 хүн хамрагдаад байна. Хөдөө, орон нутагт яваа, эмчилгээтэй байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хоригдсон зэрэг шалтгаанаар 81 хүн хамрагдаагүй байна.  

Шуурхай бүлгийн есөн удаагийн хурлаар Зам, тээврийн хөгжлийн сайдаас өгсөн 101 үүрэг, даалгавраас 90 нь 100 хувийн биелэлттэй, 11 нь 70 хувийн биелэлттэй байна.

Өчигдөр Эрдэнэт зангилааны 58 ажлын байрны 2677 мталбайд болон Замын-Үүд өртөөнд очсон зургаан вагонд ариутгал хийсэн байна” гэж  танилцуулав.

Шуурхай бүлгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Замын-Үүд-Эрээн өртөөнд галт тэрэг солилцоо өчигдрөөс жигдэрч, ОХУ-ын Улаан-Үдийн Тальцы өртөө электрон ломбогүй авто тээврээр ирсэн зарим ачааг төмөр зам руу шилжүүлэн ачиж эхэлснийг сайшаагаад УБТЗ-ын хувьд хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

-Дархан, Сүхбаатар, Чойр зангилаадад халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдэж байгаатай холбогдуулан Замын захиргаа гол анхаарлаа хандуулах,

-Дархан зангилааны байгууллагын шуурхай удирдлагууд болон хөдөлгөөнтэй холбоотой ажилчдыг орлох хүний нөөцийг бүрдүүлэх,

-Шаргын-Овоо зөрлөг, Бор-Өндөр өртөөнөөс нийт 62 хүнийг Улаанбаатарт авчрах зөвшөөрлийг Улсын онцгой комиссоор шийдвэрлүүлсэн, шаардлагатай бол УОК-д дахин хандаж, шинжилгээ авах, тээвэрлэх цуваа бэлтгэх зэрэг бэлтгэл ажлыг хангаж ажиллах,

-Өртөө, зөрлөгүүдэд өртөөний жижүүр болон машинч нарыг шуурхай томилон ажиллуулахдаа тухайн өртөөний Техник захирамжийн актыг сайтар судлуулах, ХАБЭА-н болон технологийн зааварчилгаа нэмж өгч байх,

-Гэртээ тусгаарлагдсан ажилчдыг давтан шинжилгээнд оруулах, тусгаарлалтаас гаргах асуудлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай зөвшилцөж шийдвэр гаргах,

-Зүүнбаянд төмөр замын бүтээн байгуулалтад ажиллаж байгаад томилолт дууссан Улаанбаатар төмөр замын Зам засварын машинч станцын 16 ажилтныг буцаах зөвшөөрлийн албан бичгийг яаралтай гаргаж өгөх,

-Төмөр замын бүтээн байгуулалтад ажиллаж байгаа төмөр замчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, үзлэгт хамруулах, шаардлагатай бол Сайншандын болон төмөр замын төв эмнэлгээс тусламж авах,

-Айраг өртөөний худгийн усны насосыг, яаралтай ажилд оруулах зэрэг үүрэг чиглэл өглөө.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭНД ГАЛТ ТЭРЭГ СОЛИЛЦОО ХЭВИЙН ҮРГЭЛЖЛЭХ БОЛОВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх