Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫНХАН БАЙНГЫН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА

2020/11/16
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫНХАН  БАЙНГЫН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА

2020.11.16.

Шинэ төрлийн коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын хэмжээнд хүрч, улсын хэмжээнд гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагууд, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв” УТҮГ, “Далайн захиргаа” УТҮГ, НТОЗШША зэрэг газрууд байнгын бэлэн байдалд ажиллаж байна.

Байгууллага бүрийн хариуцлагатай жижүүр хоёр цаг тутамд  мэдээлэл авч, дотоод цахим шуудангаар ЗТХЯ-ны удирдлага, шуурхай штабтаа тайлагнаж байгаа.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг бүрэн зогсоосон бөгөөд орон нутгийн салбар төвүүдийн албан хаагчид тухайн орон нутгийнхаа онцгой комисст орж үүрэг гүйцэтгэж байна.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар Олон улс, улсын чанартай авто зам дагуу ихэнх нутгаар цаг агаар тогтуун, зам даваа саадгүй, авто замаар зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл зорчиж байгаа бол “МИАТ” ТӨХК Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар чиглэлд хоёр удаагийн карго нислэг үйлдэж, “УБТЗ” ХНН-ийн галт тэрэг бүх чиглэлдээ 651 байр буюу 15 тн, 783 кг ачаа тээвэрлэж, Бичигт, Баянхошуу, Замын-Үүдийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортын 172 тээврийн хэрэгсэл хяналтын дор хэвийн зорчжээ.

Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед салбарын бүх байгууллага ажлын байр болон тээврийн хэрэгсэл, байгууламжуудад тогтмол ариутгал, халдваргүйтгэл хийн ажиллаж байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫНХАН БАЙНГЫН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх