төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ ЗАХИРГААНЫ АКТЫГ ЦУЦЛАВ

2020/10/30
ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ  ЗАХИРГААНЫ АКТЫГ ЦУЦЛАВ

Автотээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олгохтой холбоотойгоор авлига, ашиг сонирхлын зөрчил илэрч, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн, мэдээллийн ил, тод байдал хангагдаагүй зэрэг зөрчил дутагдал болон иргэдээс дугаар олгохтой холбогдох санал, гомдол ихээр гарч, зарим асуудлууд хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй.

Илэрч байгаа зөрчлийг арилгах зорилгоор “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг боловсронгуй болгож, батлуулах хүртэл хугацаанд Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” 02/4410 дугаар албан бичгээр тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын шинэ серийн дугаарыг нийтэд олгохыг зогсоож, зөвхөн хүн, мал эмнэлгийн шуурхай албаны, техникийн түргэн тусламжийн, засвар арчлалт, тохижилт үйлчилгээний тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлд олгохоор түр хугацаагаар шийдвэрлэсэн билээ.

Энэхүү захиргааны актын үйлчлэлийн явцад илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас санал авч тусган баталж мөрдүүлэхээр бэлтгэсэн тул Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” 02/4410 дугаар албан бичгийн үйлчлэлийг Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран түүнийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн цуцалж болно” гэж заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 28-нд цуцлав.

Цаашид автотээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагаа болон дугаар олгохтой холбоотой асуудлаар иргэдэд нээлттэй, ил тод, хүнд сурталгүй, хөнгөн шуурхай, чирэгдэлгүй үйлчилж, авлига, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллахыг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын холбогдох албан тушаалтанд үүрэг болголоо.

ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ ЗАХИРГААНЫ АКТЫГ ЦУЦЛАВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх