төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн салбарынхан мэргэжилтнүүдээ БНХАУ-ын их, дээд сургуульд бэлтгэж байна.

2014/09/04
Зам, тээврийн салбарынхан мэргэжилтнүүдээ 	БНХАУ-ын их, дээд сургуульд бэлтгэж байна.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд МУ-ын Зам, тээврийн яам, 100 гаруй жилийн түүхтэй Бээжин хотын Зам, харилцааны их сургуульд ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх санамж бичиг байгуулсан билээ. Уг санамж бичгийн хүрээнд салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж, бэлтгэх зорилгоор 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн авто зам, авто тээвэр, төмөр замын чиглэлээр бакалаврын зэрэг олгох тэтгэлэгт сургалтад оюутнуудыг сургаж эхэлсэн. Тухайлбал, 2013-2014 оны хичээлийн жилд 40 оюутныг элсүүлсэн бөгөөд оюутнууд хэлний бэлтгэлд амжилттай суралцан энэ оны хичээлийн жилээс эхлэн мэргэжлийн чиглэлээ сонгон суралцаж байна. Уг тэтгэлэгт хөтөлбөр амжилттай хэрэгжсэний үр дүнд Зам, тээврийн яам 2014-2015 оны хичээлийн жилд тус мэргэжлээр нэмж 33 оюутан элсүүлсэн бөгөөд эдгээр оюутны эхний ээлж энэ сарын 15-ны өглөө Бээжинг зорих гэж байна. 

Зам, тээврийн салбарынхан мэргэжилтнүүдээ БНХАУ-ын их, дээд сургуульд бэлтгэж байна.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх