Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЛХААСҮРЭНГИЙН ГАНБОЛД ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛ ХҮРТЛЭЭ

2020/10/06
ЛХААСҮРЭНГИЙН ГАНБОЛД  ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛ ХҮРТЛЭЭ

2020.10.05.

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаж зам, тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Ховд аймгийн “Зорчигч тээвэр” ХХК-ийн захирал Лхаасүрэнгийн Ганболдыг Монгол Улсын Гавьяат тээвэрчин цолоор шагнав.

Тэрбээр Ховд аймгийн Автотээврийн 4 дүгээр баазад механикч, хэлтсийн дарга, ерөнхий инженер, орлогч дарга, даргаар, дараа нь Архангай аймгийн Тээврийг удирдах газрын дарга, “Аянчин” компанийн захирал, Ховд аймгийн “Зорчигч тээвэр” ХХК-ийн захирлаар ажиллаж буй манай салбарын ахмад удирдах ажилтан юм.

Авто тээврийн салбарт 30 гаруй жил тухайн салбарын инженер техникийн баазыг өргөтгөн бэхжүүлэх, ажилчдын хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн асуудалд онцлон анхаарах замаар хөдөлмөрийн хамт олныг бүрдүүлэн төлөвшүүлэхэд үр бүтээлтэй ажиллаж иржээ. Түүний хөдөлмөрийн үр дүнгээс дурдвал, Архангай аймгийн Тээврийг удирдах газар яамны системд ажлынхаа жилийн үзүүлэлтээр 41 дүгээр байранд байхад хүлээн авч ажиллаад удалгүй тэргүүн байранд (1987, 1988, 1989, 1990) хүргэсэн бөгөөд 1989-1990 онд Бүх ард түмний социалист уралдаанд тус газар улсын хэмжээнд 2 дугаар байр эзлэн диплом, мөнгөн шагнал хүртэж байв.

Дээрх хугацаанд Архангайн Тээврийг удирдах газар гурван давхар конторын, хоёр давхар тээвэрчдийн буудлын барилга, 40 автомашины гарааш, 50 автомашины техникийн үйлчилгээ, засварын байрыг ашиглалтанд оруулжээ. Тэрчлэн шинэ загвараар бетон хашаа, талбайг хийлгэж орчныг цэцэрлэгжүүлэн тохижуулсны гадна тус газрын туслах аж ахуйг ихээхэн өргөжүүлж тээвэрчдийн аж амьдрал, ахуй нөхцөл, амралт, сувилгаа зэрэгт үзүүлэх туслалцаа, нийгмийн халамжийг нэмэгдүүлсэн байна.

Эдгээр арга хэмжээ нь хөдөлмөрийн хамт олныг бүрдүүлэн төлөвшүүлж үр бүтээлтэй ажиллахад чухал ач холбогдлоо өгсөн бөгөөд өдгөө тэрбээр Ховд нутагтаа амьдран зах зээлийн харилцааны шинэ нөхцөлд улс орны амьдралд тээврийн салбарын гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг дээшлүүлэхэд идэвхи зүтгэл гарган хөдөлмөрлөж байна.

Шинэхэн гавьяатдаа зам, тээврийн салбарын мянга, мянган ажилтан, албан хаагчдын өмнөөс халуун баяр хүргэж, амьдрал, жаргалын алтан шар зам нь өлзийтэй сайхан байхын ерөөл өргөе.

ЛХААСҮРЭНГИЙН ГАНБОЛД ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛ ХҮРТЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх