Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

2020/10/02

Засгийн газрын 2020 оны 69 дүгээр тогтоолын дагуу Зам, тээврийн салбарын хэмжээнд 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэрэгжүүлж буй ажлын явцын талаар холбогдох мэдээллийг хүргүүлж байна. Үүнд:

  1. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Дулааны цахилгаан станцуудын өвлийн ачааллын үеийн нүүрсний нөөцийг 20 хоногоос доошгүй байлгах үүргийг тус яам хэрэгжүүлэн ажиллаж байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс тээврийг ямар нэгэн саадгүй зохион байгуулж байна. Станцуудын нөөц 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар

а. ДЦС-2-10928тн 15 хоног

б. ДЦС-3-70574тн 26 хоног

в. ДЦС-4-180107тн 19 хоног

д. Эрдэнэт ДЦС- 28439,2 тн 64 хоног

е. Дархан ДЦС- 35851тн 36 хоног

ё. Амгалан ДС – 11366тн 31 хоногийн нүүрсний нөөцтэй байна.

  1. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн түүхий эд (мидлинг)-ийн нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд тээвэрлэлтийн авто зам /Улаанбаатар-Мандалговь “АО201”, Мандалговь-Даланзадгад “АО202” чиглэл/-ын засвар арчлалтад 2020 онд нийт 5.3 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар засварын ажил 82 хувьтай явагдаж байна. Үүнд:
  • Авто замын хучилтын нөхөөс хийх 1078 м3,
  • Хучилтын ан цав гагнах 143000 у/м ажлыг “Төв-АЗЗА” ТӨХК, “АЗММ” ХХК, “ДАШ ЗАМ” ХХК-иуд хариуцан гүйцэтгэлээ.
  1. Тус яамны 2020 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу: Ачаа тээврийн хэрэгслийн жин, оврын хэмжээнд Төв аймгийн Өлзийт, Дорноговь аймгийн Замын-Үүд, Багануур дүүргийн Хэрлэн, Хоолт, Эмээлтийн суурин хяналтын постууд дээр пүүний хяналт хэрэгжүүлэн, улирал тутамд хийгдэж буй шугам замын шалгалтаар зөөврийн автожин ашиглан хяналт тавин ажиллаж байна. “сайжруулсан шахмал түлшний түүхий эд /мидлинг/-ийн тээвэрлэлт гүйцэтгэхдээ автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг мөрдөн ажиллах” чиглэлийг “Таван толгой түлш” ХХК-д 10/4591 дугаартай албан бичиг, “тээвэрлэлтийн явцад тавигдах хяналт шалгалт сайжруулах тухай” чиглэлийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т 10/4593 дугаартай албан бичиг, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-т 10/4594 дугаартай албан бичиг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүргүүлэн ажиллаж байна. Мөн тус яамнаас тээвэрлэлтийн жин овор хэмжээнд тавигдаж буй хяналт шалгалтыг газар дээр нь шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүрэг бүхий ажлын хэсэг томилогдон 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажиллахаар төлөвлөж байна.
  2. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг 2020 оны 05 дугаар сард "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Баян зөрлөгт ажиллаж, тус зөрлөгөөс "Тавантолгой түлш" ХХК-ийн утаагүй түлшний үйлдвэр хүртэл баригдах салбар төмөр замын техникийн нөхцөл, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгосон. Үүний дагуу барилгын ажил эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ул шорооны ажил 90 орчим хувьтай үргэлжилж байна. Түүнчлэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Баян зөрлөгөөс “Тавантолгой түлш” ХХК-ийн утаагүй түлшний үйлдвэр хүртэл баригдах салбар төмөр зам, гэрэлтүүлгийн ажлын төсөв болох 5,121,135,394 төгрөгийг 2021 оны төсөвт тусгуулахаар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01/3768 дугаартай албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн.

Зам тээврийн салбарт өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөө гарган, биелэлтэд хяналт тавин, харьяа байгууллагуудын онцгой обьектуудад Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажилласан. Зам, тээврийн салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 79,1 хувьтай байна. Салбарын хэмжээнд гарсан хүндрэлгүй, ажлууд төлөвлөгөөний дагуу явагдаж байна.

 

 

 

---oOo---

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх