Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БҮС НУТГИЙН АВТО ЗАМ ХӨГЖҮҮЛЭХ, ЗАСВАР АРЧЛАЛТЫН ТӨСӨЛ

2020/09/22

ЗЭЭЛИЙН дугаар: L-3679-mon, L-3786-mon

Төслийг хэрэгжүүлэх үндсэн зорилгуудыг дараах байдлаар харуулав: Монголын аймаг орон нутаг, бүс нутаг болон олон улсын харилцаа холбоог сайжруулснаар нийт эдийн засгийн өсөлтийг хангана.4  Төслийн үр дүнд улс хоорондын болон төслийн хамаарч буй бүс нутгийн  зам тээврийн аюулгүй байдал болон нэвтрэх хүчин чадал сайжирна. Мөн нэмэлт санхүүжилтын хүрээнд дараахь үр дүнд хүрнэ: (i) Улаанбаатар – Дархан (204км) болон Хүйтний Хөндий – Арвайхээр (58км) замын нөхцөл сайжирна, (ii) дээр дурьдсан замын аюулгүй байдал сайжирна, мөн  (iii) “Нууц Товчоо”-ны зам гэгдэх Өндөрхаан-Норовлин-Дадал (257км) чиглэлийн замын хэсгийн төслийн бэлтгэл ажлын хяналт шалгалтыг гүйцэтгэх болно. Төсөл нь нийт 4-н зорилтот үр дүнтэй байна.

 

 

Зорилт 1: Замын хөрөнгийн менежментийн ур чадварыг дээшлүүлэх:

Энэ үр дүн нь зам арчилгааны тогтвортой дадлыг хэвшүүлж, төслийн хүрээнд зам засварыг гүйцэтгэх, төсвийг зарцуулах чадавхийг сайжруулна. Чадавхийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд (i) зам засварын төлөвлөлт, хэрэгжүүлэлт, эрэмбэлэлтийг сайжруулах үүднээс ЗХМ системийн сургалт явуулах;6 (ii) замын ачааллыг хэтрүүлэхгүй байх арга замууд, тогтвортой засвар арчилгааны үйл ажиллагааг хангахын тулд замын санхүүжилтыг сайжруулах загварыг гаргах; (iii) гүйцэтгэлд суурилсан засвар арчилгааны туршилтыг дэмжин ажиллах болно. Энэхүү үр дүнд хавсаргасан хэлэлцэээр болон 2-р үр дүнгийн оролцоотойгоор хүрэх болно.

 

 

Зорилт 2: Замын нөхцөл байдлыг сайжруулах:

 

Энэхүү үр дүн нь БНХАУ болон ОХУ-г Улаанбаатраар дайруулан холбосон, Төв Азийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны байгууллагын(ТАЭЗХАБ) Коридор 4b-н нэг хэсэг болох бүсийн замын бүрэн бүтэн байдал болон сайжруулалтыг хангана. Төслийн хүрээнд Улаанбаатар-Дархан(204 км), Дархан-Алтанбулаг(118км), Хүйтэн Хөндий- Арвайхээр чиглэлийн ,нийт 380 км бүхий улсын хэмжээний замуудыг засч сайжруулна. Сайжруулалтын үйл ажиллагаанд (i) хучилтын арчилгаа болон (ii) замын ашиглагдах өргөний хэмжээг нэмэгдүүлэх багтана.

Зорилт 3: Замын аюулгүй байдлыг сайжруулах:

 

Энэ үр дүн нь замын аюулгүй байдлын бодлого болон үр дүн 2-н хүрээнд хийгдсэн замын нөхцлийн сайжруулалтын үйл ажиллагааны аюулгүй байдлын хэсгийн хэрэгжилтийн талаархи чадавхийг нэмэгдүүлэх болно. Аюулгүй байдлын гол хэсэг нь замын тэмдэг тэмдэглэгээ, хамгаалалтын багана, зааварчилгааны постын сайжруулалт болно. Өндөр Түвшний Технологийн Сан7 нь Монгол Улсын хэмжээнд хамгийн ачаалал ихтэй улсын хэмжээний зам болох Улаабаатар-Дарханы хэсгийн урд урдаасаа мөргөлдөх аюулыг багасгах зорилго бүхий тороосон холбоост хамгаалалтын баганы танилцуулж суурилуулах ажлыг санхүүжүүлж байгаа. Бага хурдтай явж буй машиныг гүйцэж түрүүлэх явцад урд урдаасаа мөргөлдөх осол гарж болзошгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал хэсгүүдэд, эгнээ солихоос сэргийлсэн хаалт байршуулах үйл ажиллагааг санхүүжүүлж байна. Төслийн нарийвчилсан зураг төсөл болон угсралтын дараахь үеийг бие даасан замын аюулгүй байдлын аудитаар шалгуулах болно.

Зорилт 4: Хяналтын тайлан бэлтгэх, судалгаа хийх:

 

Энэ үр дүнгийн хүрээнд Өндөрхаан-Норовын-Дадал хэсгийн зам бүтээн байгуулалтын төслийн бэлтгэл ажил дээр хянан шалгалтын үйл ажиллагаа явуулж хянан шалгалтын тайланг бэлтгэнэ. Энэхүү хэсэг зам нь Өндөрхаан(Чингис хот)-г Чингис Хаан аялал жуулчлалын цогцолбортой холбох юм.

 

УЛААНБААТАР- ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖИЛ

 

Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн А0401, А0402, А0403 дугаартай улсын чанартай авто замууд нь Монгол улсын аж үйлдвэрин томоохон төвүүд, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутгийг дайран өнгөрдөг бөгөөд Алтанбулаг олон улсын худалдаааны чөлөөт бүс, Улаанбаатар хотын ойролцоох дагуул хот, аялал жуулчлалын бааз, амралт сувиллын газруудыг нийслэл хоттой  холбосон хөдөлгөөний эрчим ихтэй  манай улсын гол авто зам юм.

 

Энэ чиглэлийн авто замаар нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим 2018 оны байдлаар хоногт дунджаар 5802 тээврийн хэрэгсэл, оргил ачааллын үе буюу наадмын өдрүүдээр хоногт дунджаар 12389 тээврийн хэрэгсэл зорчдог. Одоо байгаа авто зам нь 6,5 м зорчих хэсэг, 10 м өргөн далантай, IV ангиллын зам бөгөөд өнөөгийн эдийн засгийн хэрэгцээ, ачаа тээврийн өсөлт, авто тээврийн хөдөлгөөний эрчмийг хангаж чадахгүйд хүрсэн байна.

ХОНГОР

 

Иймд тус чиглэлийн авто замыг үе шаттайгаар өргөтгөн шинэчлэх зорилт тавин ажиллаж, эхний ээлжинд хамгийн их ачаалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,11 км IV ангиллын 2 эгнээ бүхий авто замыг I ангилал буюу 4 эгнээ болгохоор Монгол улсын Засгийн газрын 2018 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн байна.

 

БАЯНЧАНДМАНЬ

 

УЛААНБААТАР

 

Эхний ээлжинд одоогийн байгаа 2 эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд өргөтгөн, шинэчлэхээр   Монгол  Улсын   Засгийн  газар,  Азийн  хөгжлийн  банктай  2018  оны 07 дугаар сарын 23-нд /MOН-3679/ 60 сая ам. долларын зээлийн гэрээг байгуулж,  2019 оны 03 дугаар сард нэмэлт 60 сая ам. долларын зээлийн хэлэлцээрийг  хийсэн.

 

Баруун турууны даваа, 52-ын даваа, 60-ын даваа, Хараагийн даваа, Сэтэрхий хөтөл, Хустайн даваа гэх зэрэг газруудад налууг багасгаж, Баруун түрүүний даваа, 60-ын даваа, Тайсын хөтөл, Баянгол орчимд байх огцом эргэлтүүдийн радиусыг нэмэгдүүлсэнээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, үзэгдэх орчин сайжирна.

 

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдсэнээр  204,11 км асфальтобетон хучилтай, 11 м өргөнтэй  2 зорчих хэсэг бүхий 22 м өргөн авто зам болно.

 

Барилгын ажлын явц:

 

Улаанбаатар - Дархан  чиглэлийн 204.11 км авто замын шинэчлэлтийн барилгын ажлыг нийт 5 багц болгон хуваан шинэчилж өргөтгөхөөр ажиллаж байна.

 

Төслийн хүрээнд нийт дөрвөлжин хоолой 103 ширхэг, дугуй хоолой 155 ширхэг, 8 гүүр, авто зогсоолууд баригдана.

 

БАРИЛГЫН АЖЛЫН УРТЫГ БАГЦУУДААР ХУВААСАН БАЙДАЛ:

 

 

 

 

•           5-р багц :

Цайдамын хөндийгөөс Дархан хотын тойрог уулзвар хүртэлх 30,53  км

 

 

•           4-р багц :

Бор толгой буюу Төв аймгийн Сүмбэр сум чиглэлийн авто замын уулзвараас-Цайдамын хөндий хүртэлх 45,05 км

 

 

 

•           3-р багц :

Урьхан зоогийн газрын орчмоос-Бор толгой буюу Төв аймгийн Сүмбэр сум чиглэлийн авто замын уулзвар 45,74 км

 

 

•           2-р багц :

Хар модотын давааны араас-Тайсын хөтлийн өвөр хүртэлх 45,50 км

 

 

•           1-р багц :

Улаанбаатар хотоос Дархан болон баруун аймгуудын зам салдаг тойрог уулзвараас-Хар модотын (52-ын даваа)-ны  ар  хүртэлх 37,26 км

 

 

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын барилгын ажлыг Багц 1-1 хэсгийн гүйцэтгэгч компани 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, Багц 1-3 хэсэг 05 дугаар сарын 23-ны өдөр, Багц 1-5 хэсэг 04 дүгээр сарын 02-ны өдөр тус тус эхлүүлсэн.

 

УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦЫГ, БАГЦ ТУС БҮРЭЭР

     

Багцын дугаар

Авто замын чиглэл, урт

Гүйцэтгэгч байгууллага

Гэрээний үнийн дүн /ам.доллар/

Гэрээ хугацаа

Гүйцэтгэл

/2020-09-14-ны байдлаар/

Багц 1-1

Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам

БНХАУ-ын “Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж”

13 064 749.90

2019.06.12-2020.06.30

68.80%

Багц 1-2

Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам

БНХАУ-ын “Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг” (групп)

13 777 743.90

2019.06.14-2020.06.30

9.49%

Багц 1-3

Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам

БНХАУ- ын “Гуйжоу Хайвэй Инженеринг Групп”

14 491 347.09

2019.06.14-2020.06.30

52.99%

Багц 1-4

Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам

БНХАУ-ын “Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг групп“

11 710 750.58

2019.06.14-2020.06.30

5.3%

Багц 1-5

Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам

БНХАУ-ын “Чайна Жео-Инженеринг Корпораци”

9 834 336.56

2019.06.12-2020.06.30

51.29%

 

Гэрээний нийт үнийн дүн

 

62 878 928.03

 

36.80%

 

ДАРХАН-АЛТАНБУЛАГ ЧИГЛЭЛИЙН 118КМ АВТО ЗАМЫН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ:

Тус төслийн зөвлөх компани болох “АЙ СИ ТИ” ХХК нь тендерийн бичиг баримтыг бэлтгэн Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн ба Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.

ХҮЙТНИЙ ХӨНДИЙ-АРВАЙХЭЭР чиглэлийн 58 км авто замын засварын ажил

Барилгын ажлын гүйцэтгэгч компаниудыг сонгон шалгаруулах тендерийг зарласан ба одоогийн байдлаар Зам, тээврийн хөгжлийн яамны тендерийн сонгон шалгаруулалт, үнэлгээний хороо нь тендерийн бичиг баримтуудыг хүлээн авч сонгон шалгаруулалтыг явуулж байна.

ӨНДӨРХААН-НОРОВЛИН-ДАДАЛ чиглэлийн авто замын зураг төслийн судалгааны ажил

Авто замын зураг төслийн судалгааны ажлыг “АЙ СИ ТИ” ХХК нь хийж гүйцэтгэсэн.

БҮС НУТГИЙН АВТО ЗАМ ХӨГЖҮҮЛЭХ, ЗАСВАР АРЧЛАЛТЫН ТӨСӨЛ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх