Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АРАБЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН КУВЕЙТИЙН САНГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭНТИЙ АЙМГИЙН “ӨНДӨРХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫГ ШИНЭЧЛЭН БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН ТАНИЛЦУУЛГА

2021/03/22

          Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих “Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл”-ийн нэгжийн бүтэц орон тоог Сангийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарийн хамтарсан тушаалаар 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан.

          Дээрх тушаалын дагуу Төслийн нэгжийг 2019 оны I-II улиралд байгуулж төслийн зохицуулагч, барилгын инженер, аэродромын инженер болон санхүүгийн ажилтантай төслийн нэгжийн үйл ажиллагааг эхлүүлсэн.

          Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар төслийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо 2019 оны 05 дугаар сард байгуулагдаж, мөн оны 08 дугаар сард тендерийн сонгон шалгаруулалтыг Зорчигч үйлчилгээний барилга байгууламж /Багц-1/, Аэродромын барилга /Багц-2/ гэж зарласан.

Багц-1 барилгын тендер шалгаруулалт 4 удаа зарлагдсан боловч шаардлагад нийцсэн оролцогч шалгараагүй, тендерт оролцогчоос гомдол гарсан зэрэг шалтгаанаар одоо хүртэл гүйцэтгэгч шалгараагүй бөгөөд Сангийн яам болон тендерт оролцогч “Хар чонот” ХХК-ийн хооронд шүүхийн маргаан үүссэн.

Багц-2 аэродромын барилгын ажлын гүйцэтгэгч “Даблью Экс Пи” ХХК, “Энх төгөлбэх” ХХК-ийн түншлэл нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Зам тээврийн хөгжлийн яамтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээт үнийн дүнгийн 52,5%-ийг хийж гүйцэтгээд байна. Багц-2 аэродромын барилга угсралтын 2021 оны ажлын батлагдсан төлөвлөгөөгөөр 2021 оны 03 дугаар сарын сүүлийн долоо хоногт барилгын ажил эхлэх байсан боловч гүйцэтгэгчийн хүсэлтээр аэродромын ажил эхлүүлэх ажил 14 хоног хойшилсон. Төслийн нэгжийн зүгээс 2021 оны 03 дугаар сард “Даблью Экс Пи” ХХК-ийн удирдлагатай 2 удаа уулзалт, зөвлөгөөн хийж 2021 онд хийх ажлуудаа нарийвчлан тодорхойлсон бөгөөд техникийн албан шаардлагыг тухай бүр нь хүргүүлж хэрэгжилтийг гаргуулан авч ажиллаж байна.

 

Буцалтгүй тусламж №31-ийн хоёр дахь хэлэлцээрийн Хуваарь 1-д заасан тоног төхөөрөмжийг худалдан авах ажлын хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг тодорхой болгон ИНЕГ-аас зөвшөөрөл авч, жагсаалтад байгаа тоног төхөөрөмжүүдийн бүх техникийн тодорхойлолтуудыг бэлэн болгосон.

 

Зам, тээврийн хөгжлийн яам нь Багц-1 барилгын тендер шалгаруулалт удааширч байгаагаас шалтгаалж Монгол Улсын Засгийн газар болон Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрт тусгагдсан Барилга угсралтын ажлын хугацааг сунгуулах албан хүсэлтийг Сангийн яамаар уламжлуулан Кувейтийн санд хүргүүлээд байна.

АРАБЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН КУВЕЙТИЙН САНГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭНТИЙ АЙМГИЙН “ӨНДӨРХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫГ ШИНЭЧЛЭН БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН ТАНИЛЦУУЛГА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх