Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧ ТАПАН МИШРА: ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАНА

2020/08/25
НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧ ТАПАН МИШРА: ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАНА
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй зохицуулагчийн газрын албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Сайд Л.Халтар Зам, тээврийн хөгжлийн яаманд хүрэлцэн ирж уулзаж байгаад талархал илэрхийлээд шинэ нисэх буудал, шинэ төмөр зам, авто зам, автотээвэр зэрэг Монгол Улсын зам, тээврийн салбарт хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар таницуулав.
Тэрбээр агаарын тээврийн салбарт Буянт-Ухаа нисэх буудлыг сургалтын бааз, НҮБ-ын Ази дахь тусламжийн бараа хадгалах, түгээх төв болгох талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тээврийн хэрэгслийн хүртээмжийн асуудалд онцгойлон анхаарч байгаагаа дурдаад энэ чиглэлд олон улсын төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар судалж үзэхийг хүслээ.
НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра Зам, тээврийн хөгжлийн яаманд хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд энэ жил НҮБ-ын 75 жилийн ой тохиож буйг дурдахын сацуу тус байгууллагын шинэчлэлийн талаар танилцууллаа. Тэрбээр covid-19 цар тахлын үед тээвэрлэлтийн үйл ажиллагааг маш сайн зохион байгуулж буй Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа байгууллагуудын хамт олонд баяр хүргээд шинэ нисэх буудал ашиглалтад орохын өмнөхөн Америк, Австрали зэрэг алслагдсан орнууд руу шууд нислэгийг амжилттай гүйцэтгэсэнийг онцлон дурдав. Мөн Буянт-Ухаа нисэх буудлыг хүмүүнлэгийн чиглэлээр ашиглах боломжийн талаар судалж үзэхээ тэмдэглэлээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийг Монгол Улсад хөгжүүлэх талаар маш том, чухал сэдэв хөндөж буйг дурдаад энэ асуудалд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Цаашлаад, замын хөдөлгөөний менежментийг хэрэгжүүлэх тал дээр бусад орны сайн жишээг хуваалцах, нийтийн тээврийн системийг хөгжүүлэх, авто замын аюулгүй байдлыг хангах зэрэг зам, тээврийн салбарын тогтвортой хөгжлийн төлөө дэмжлэг үзүүлж, бодитоор хамтран ажиллахаа цохон тэмдэглэлээ.
 
НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧ ТАПАН МИШРА: ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх