Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон асфальтбетон хучилт төсөллөх”  стандартын төсөлд санал авч байна.

2020/08/25

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага  (ЖАЙКА), Зам, тээврийн хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн төв, Нийслэлийн авто замын хөгжлийн газраас хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны зам, цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах төсөл” нь 2017 оны 4-р сараас 3 жилийн хугацаатай хэрэгжиж байна.

Тус төсөл нь Үр дүн 1) Авто замын хучилтын хийц, хольц төсөллөлтийн стандарт боловсруулах, боловсронгуй болгох;  Үр дүн 2) Зам, тээврийн хөгжлийн төвийн Зам барилгын эрдэм шинжилгээ, судалгааны итгэмжлэгдсэн төв лабораторид тоног төхөөрөмж нийлүүлж, холбогдох сургалт явуулах;  Үр дүн 3) Дээрх үйл ажиллагааны үр дүнг загвар төсөлд ашиглан турших хэсэг гэсэн 3 дэд хэсгээс бүрдэж байгаа юм.  

Төслийн Үр дүн 1-ийн Ажлын хэсгийн боловсруулсан “Байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон асфальтбетон хучилт төсөллөх” болон “Дугуйн мөрний ховил тодорхойлох туршилтын арга” стандартын төсөлтэй танилцаж, 2020 оны 9  дүгээр сарын 25-ны өдөр хүртэл дараах хаягаар саналаа ирүүлнэ үү.

Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Стандарт, нормативын хэлтсийн шинжээч, “Монгол орны зам, цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах төсөл”-ийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч

Ө. Одгэрэл                Мэйл хаяг: odgerelu@mrtd.gov.mn         Утас: 51263182

Зам, тээврийн хөгжлийн төвийн Зураг төслийн магадлал, стандарт, норм нормативын хэлтсийн дарга, “Монгол орны зам, цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах төсөл”-ийн Ажлын хэсэг 1-ийн гишүүн

Б. Лхагвасүрэн        Мэйл хаяг: lkhagvasuren@rtdc.gov.mn Утас: 7002413

“Байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон асфальтбетон хучилт төсөллөх”  стандартын төсөлд санал авч байна.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх