Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Мэндчилгээ

2020/07/10

МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын Зам, тээврийн салбарт ухамсарт амьдралаа зориулсан ахмад буурлууд, одоо ажиллаж буй ажилтан, албан хаагчид, монголын нийт ард түмэн та бүхэндээ Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жил, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Улс орны хөгжлийн түүчээ болсон манай зам, тээврийн салбарт түүхэн бүтээн байгуулалтууд өрнөж, бид орчин цагийн дэвшлийг дагасан, эдийн засгийн хөгжлийг хурдасгах томоохон ажлуудыг гардан гүйцэтгэж байна. Манай салбар өнгөрөгч 2019 онд анхны хүнд даацын авто зам, анхны хурдны зам, анхны олон улсын стандартад нийцсэн нисэх буудал зэрэг олон томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг бэлэн болгож, ашиглалтад оруулсан бол өдгөө “Үндэсний их бүтээн байгуулалт” Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замыг анх удаа өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан амжилттай гүйцэтгэж байна.

Монгол Улсад орчин цагийн зам, тээврийн салбарын үндэс суурь тавигдаад зуу шахам жил болж байгаагаас энэ жил Нисэх хүчин үүсч хөгжсөний 95, Автотээврийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн тэгш ой тохиож байна. Энэхүү хөгжлийн түүхэн үеүдэд олон хөдөлмөрийн баатар, гавьяат, анхдагчид төрөн гарч, үйлс бүтээлээ төр засаг, ард түмэндээ үнэлүүлсээр ирсэн билээ. Энэ бол та бидний бас нэгэн бахархал гарцаагүй мөн юм.

Өдгөө техник технологийн дэвшил асар хурдтай хөгжихийн хэрээр орчин цагтай хөл нийлүүлэн алхах зүй ёсны шаардлага бидний өмнө байнга тулгарсаар ирсэн. Энэ бүхнийг салбарын үе үеийн эрдэмтэн мэргэд, туршлагатай боловсон хүчин, жирийн ажилчдын мэдлэг боловсрол, халуун сэтгэлээр гүйцэтгэж ирснийг онцлон дурдах учиртай.

Цаашид өнгөрсөн он жилүүдийн ололт амжилтаа улам бүр бататгаж, ирээдүйд Монгол Улсдаа их бүтээн байгуулалтыг цогцлоон хөгжүүлэхийн төлөө оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулан ажиллахыг зам, тээврийн салбарынхандаа хүсэхийн зэрэгцээ та бүхний гэр бүлд ажил үйлс нь үргэлж өөдөө дэвжиж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Дэлгэр зуны наадамдаа, дэнж хотойтол сайхан наадаарай.

 

       МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

        ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД  Л.ХАЛТАР

Сэтгэгдэл бичих:

Нэмэх