Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Автотээвэр 95 жил” гурван төрөл бүхий чөлөөт сэтгэлгээний гэрэл болон гар зургийн уралдааныг зохион байгууллаа.

2020/07/08

Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн холбооноос “Автотээвэр 95 жил” гурван төрөл бүхий чөлөөт сэтгэлгээний гэрэл болон гар зургийн уралдааныг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 19-ны хооронд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү уралдааны зорилго нь Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулан автотээврийн салбарын түүхэн хөгжил, түүний нийгэм, эдийн засгийн ач холбогдол, салбарын ажиллагсадын ажил мэргэжлийн онцлог зэргийг гэрэл болон гар зурагт буулган нийтийн хүртээл болгох, хүүхэд, залуусын тээврийн салбарын талаарх ойлголтыг өргөжүүлэн тэлэхийг зорьсон болно. Уг уралдаанд “Автотээвэр бидний амьдралд” төрөлд нийт 21, “Монгол орны автотээврийн түүх 2010-2020 он” төрөлд 7, “Автотээвэр гар зураг” төрөлд 18 хүүхэд, залуус оролцож, бүтээлүүдээ ирүүлсэн.

“Автотээвэр бидний амьдралд” төрөлд Х.Хүрэлчулуун “Өрх бүрийн хэрэглээ –Өнөөгийн хөгжил” бүтээлээрээ I байрт, Л.Бат-Оргил “Аяллын үнэнч анд” бүтээлээрээ II байрт, Б.Тэмүүлэн “Мотокросс” бүтээлээрээ III байрт шалгарсан бол “Монгол орны автотээврийн түүх 2010-2020 он” төрөлд Э.Ариунболд ““Hybrid” автомашины эрин үе” бүтээлээрээ I байрт, С.Ашидмөнх “Нийтийн зорчигч тээвэрт” бүтээлээрээ II байрт, Д.Билгүүнзаяа “Автотээврийн цуваа” бүтээлээрээ III байрт тус тус шалгарлаа.  

Харин “Автотээвэр гар зураг” төрлийг 6-8 насны болон 9-11 насны ангиллаар хувааж, бүтээлүүдийг дүгнэсэн байна. “Автотээвэр гар зураг” төрлийн 6-8 насны ангилалд Г.Сайханзаяа “Автобус бааз” бүтээлээрээ I байрт, Х.Чингүүн “Нийтийн тээвэр нисдэг бол гоёдоо” бүтээлээрээ II байрт, А.Дэлгэрнаран “Ачааны машин” бүтээлээрээ III байрт шалгарсан бол энэхүү төрлийн 9-11 насны ангилалд А.Ургахнаран “Солонгон зам” бүтээлээрээ I байрт, Б.Бадрах “Миний мөрөөдлийн машин” бүтээлээрээ II байрт, С.Аз “Автотээвэр” бүтээлээрээ III байрт тус тус шалгарсан байна.

Уралдаанд оролцсон хүүхэд, залуусын бүтээлээс харахад салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар өөр өөрсдийн мөрөөдлийг бүтээлээрээ илэрхийлсэн нь автотээврийн салбар манай орны бүх давхарга, насны хүмүүст хамгийн ойр, хүртээмжтэй, найрсаг үйлчилгээ үзүүлдэг салбар болсныг харуулж байна.

Уралдаанд идэвхтэй оролцсон бүх хүүхдүүддээ сурлагын өндөр амжилт хүсье.

Зураг 1. “Автотээвэр 95 жил” гурван төрөл бүхий чөлөөт сэтгэлгээний гэрэл болон гар зургийн уралдааны оролцогчид

Зураг 2. “Автотээвэр 95 жил” гурван төрөл бүхий чөлөөт сэтгэлгээний гэрэл  болон гар зургийн уралдааны оролцогчдыг МАТНХ-ны ерөнхийлөгч  Д.Наранпүрэв хүлээн авч уулзлаа.

“Автотээвэр 95 жил” гурван төрөл бүхий чөлөөт сэтгэлгээний гэрэл болон гар зургийн уралдааныг зохион байгууллаа.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх