Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Автотээврийн салбарын 95 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдлаа.

2020/07/08
Автотээврийн салбарын 95 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдлаа.

Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/43 дугаар тушаалаар байгуулагдсан автотээврийн салбарын 95 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуралдлаа. 

Хурлыг ЗТХ-ийн дэд сайд, ажлын хэсгийн дарга Л.Халтар удирдаж, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан ажлын явцыг хэлэлцэн, ажлыг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг даалгавар өглөө.   

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас түүхт ойг цомхон хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгээс шийдвэрлэсэн. 

Автотээврийн салбарын 95 жилийн ойн арга хэмжээний төлөвлөгөөнд нийт 12 ажил тусгагдсан. Автотээврийн салбарын 95 жилийн ойн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт 40 хувийн гүйцэтгэлтэй байна.  

Автотээврийн салбарын 95 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдлаа.   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх