Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Авто зам болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц

2020/07/06

Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран зэрлэг амьтдад чөлөөтэй шилжилт хөдөлгөөнийг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор “Тал хээр, говь цөлийн бүсийн авто зам болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц төлөвлөх” MNS 6515:2015, “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн зэрлэг амьтдад зориулсан гарц. Ерөнхий шаардлага” MNS 6735:2018 үндэсний стандартуудыг боловсруулж, батлуулаад байна. Дээрх стандартын хэрэгжилтийн хүрээнд авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд энэхүү гарцын жишиг зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

Стандартын мөрдөлтөд анхаарах нэг асуудал нь одоо ашиглагдаж байгаа төмөр зам дээрх өргөст торны асуудал юм. Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан олон дүрэм журам Засгийн газрын тогтоолоор батлагдсан байдаг. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс түр журам гарган зэрлэг амьтны хөдөлгөөн хамгийн их гэсэн 3 газарт торыг хэсэгчлэн нээж, ажиглалт судалгаа хийж, төмөр торыг зэрлэг амьтдын нүүдэл хөдөлгөөнд саад болж буйг тодорхойлох, мөн сонгосон байршлуудаа оновчтой эсэхийг камераар хянаж байна. Судалгааны эерэг үр дүнгүүд гарч тухайн хэсгээр хар сүүлт, цагаан зээр гарч байсан өнөөдрийн байдлаар хулан гарсан байна.

Цаашид авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд зэрлэг амьтдын гарцыг тусгах, хэлбэр хийц, хэмжээний хүрээнд инженерийн зөв шийдлийг сонгох, мөн байршлыг оновчтой тодорхойлох зэрэг асуудал маш чухал бөгөөд үүнд замын төлөвлөлтийн инженерүүдээс гадна тухайн зүйлийн амьтан судлаачдын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой юм.

Авто зам болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх