төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЭМГЭНЭЛ

2020/07/01

ОРОЛБАЙН ШОЛТОЙ

(1940-2020)

Монгол Улсын Гавьяат тээвэрчин Оролбайн Шолтой 2020 оны 6 дугаар сарын 29-ны өдөр өвчний улмаас таалал төгслөө.

Оролбайн Шолтой 1940 онд Ховд аймгийн Булган суманд Оролбайн ууган хүү болон мэндэлжээ.

Тэрээр 1961 онд Ховд аймгийн 7 жилийн сургууль, 1961-1965 онд Төмөр замын техникумыг тээвэр ашиглалт, зохион байгуулагч мэргэжлээр, 1981 онд МУИС-г авто инженер-эдийн засагч мэргэжлээр төгсч, 1982 онд ЗХУ-ын Ленинград хотноо мэргэжил дээшлүүлсэн байна.

О.Шолтой ажил, амьдралын гараагаа Ховд аймгийн 4-р баазад цахилгааны монтёр, тоо бүртгэгч, Тээврийн удирдах газарт эдийн засагч, ашиглалтын хэлтсийн дарга, Үйлчилгээний паркийн дарга, “Аянчин” ХХК-ийн орлогч захирлаар ажиллаж байгаад 2001 онд гавьяаныхаа амралтад гарчээ. 

Автоээврийн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, ашигтай маршрут тогтоох, автомашины чиргүүлийн даац, гүйлт ашиглалтыг сайжруулах, ажиллагсадын ажиллах идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх зэрэг олон ажлуудыг санаачлан тухайн үеийн удирдлага, хамт олонтойгоо хамтран оновчтой зохион байгуулласны үр дүнд Ховд аймгийн Тээврийг Удирдах газар, 4 дүгээр авто  бааз “Саятан хамт олон” болж ажил үйлсээрээ улсын уралдаанд 12 удаа, аймагт 16 удаа тэргүүн байранд шалгарч байжээ.

Төр, засгаас түүний хөдөлмөр, гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж Онц тээвэрчин, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90 жилийн болон Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Алтан гадас одон, Монгол Улсын Гавьяат тээвэрчин цол хүртээжээ.

Талийгаачийн улс орныхоо төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ

МОНГОЛЫН АВТОТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО

АВТОТЭЭВЭРЧДИЙН АХМАДЫН ХОЛБОО

 

Сэтгэгдэл бичих:

Нэмэх