Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийн Хамтарсан зохицуулах хорооны цахим хурлыг зохион байгуулав.

2020/06/16
“Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийн Хамтарсан зохицуулах хорооны цахим хурлыг зохион байгуулав.

Жайка байгууллагын техникийн тулалцааны “Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийн 3 дахь удаагийн Хамтарсан зохицуулах хорооны хурал 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Ковид-19 цар тахлын улмаас ЖАЙКА-гийн зөвлөх мэргэжилтнүүд Монгол Улсад ирж ажиллах боломжгүй байгаатай холбогдуулан энэ удаагийн хурлыг цахим хэлбэрээр явууллаа.

Цахим хуралд Зам, тээврийн хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн төв, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Монголын авто замчдын холбоо, ШУТИС-ийн Барилга архитектурын сургууль, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Монгол дахь Японы Элчин Сайдын яамны төлөөлөл болон төслийн багийнхан оролцлоо. Энэхүү хурлаар, өмнөх Хамтарсан зохицуулах хорооны хурлаас хойших төслийн үйл ажиллагааны явцыг тайлагнаж, Ковид-19 цар тахалтай холбоотой төлөвлөгөөний өөрчлөлт болон цаашдын шийдвэрлэх асуудлуудын талаар хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргав.

“Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийн Хамтарсан зохицуулах хорооны цахим хурлыг зохион байгуулав.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх