Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

  ТӨМӨР ЗАМ, ДАЛАЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН 2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ТАЙЛАН

2020/04/30

Нэг. Салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар

  1. Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Засгийн газрын 28 дугаар хуралдаанаар хэлэлцэж, УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барихыг дэмжсэн.

Хоёр. Салбарын бодлогыг боловсронгуй болгох талаар

 

  1. Усан замын тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага боловсруулахад гарын авлага болгох зорилгоор интернетээс дотоодын усан замын тээврийн хэрэгсэлдээ ОХУ-ын тавьдаг шаардлагыг Монгол хэлнээ хөрвүүлэв.

 

  1. Усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч гэсэн ажил мэргэжлийн чиглэл, индексийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар бэлтгэх мэргэжлийн чиглэл, индекс батлах тухай” 2016 оны А/150 дугаар тушаалын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулан батлуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр 01/1605 тоот албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хүргүүлэв.

 

Гурав. Салбарын бодлогын хэрэгжилтийн талаар

 

  1. Монгол Улсын Сайд, Засгийн Газрын Хэрэг Эхлэх газрын дарга Таны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 25 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг БНЭУ-д манай улсаас коксжсон нүүрс экспортлох туршилтын тээвэрлэлт хийхэд шаардагдах тооцоог хийж гүйцэтгэн 2020 оны 04 дүгээр сарын 30-нд ЗГХЭГ-т хүргүүлсэн.
  2. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын зурвас газрыг Улсын тусгай хэрэгцээнд авахад тулгарч буй асуудлыг судалж, шийдвэрлэх үүрэг бүхий Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/205 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020.04.03-ны өдөр БХБЯаманд хуралдсан. Хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу төмөр замын зурвас газрын кадастрын зургийг хууль, тогтоомж, стандартад нийцүүлэн боловсруулж ирүүлэх чиглэлийг ЗТХЯ-ны 2020.04.03-ны 08/1474 дугаартай албан бичгээр “МТЗ” ТӨХК-д хүргүүлж, 2020.04.13-ны 01/459 тоот бичгээр кадастрын зураглалыг боловсруулан ирүүлсэн. Дээрх мэдээллийг 2020.04.16-ны 01/1694 дугаартай албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газар, Ашигт малтмал, газрын тосны газруудад тус тус хүргүүлсэн.

Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авахад орон нутгийн ИТХ-ын санал авах ажлын хүрээнд ЗГ-ын 2019 оны 232 дугаар тогтоолоор батлагдсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын чиг баталсан 439 цэгийн солбицолыг файлаар 2020.04.07-ны өдөр ГЗБГЗЗГ-аар уламжлуулан Дорноговь, Өмнөговь аймгуудад хүргүүлж, Өмнөговь аймгийн ИТХ-аас дэмжсэн тогтоол гарсан, Дорноговь аймгийн ИТХ энэ 7 хоногтоо багтаж хуралдахаар төлөвлөж байна.

  1. Далайн захиргаатай байгуулсан 2001/Б20-01 дугаар гэрээний дагуу “Бодлогын шийдэл” ТББ-аас боловсруулж ирүүлсэн “Усан замын тээврийн салбарын хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлох, төрөөс усан замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах” зөвлөх үйлчилгээний дундын тайланг хянаж байна.
  2. Дэлхийн Байгаль хамгаалах сан /WWF/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газраас “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуу зэрлэг амьтны нүүдэл, шилжилтийг чөлөөтэй нэвтрүүлэх боломж” зөвлөмж ирүүлснийг 2020.04.07-ны өдрийн 08/1504 дугаартай албан бичгээр “МТЗ” ТӨХК-д мөрдөж ажиллах чиглэлийг хүргүүлсэн.
  3. Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн 1998-2015 онд төлсөн дизелийн түлшний онцгой албан татварыг Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банкнаас зээлсэн МОН-П1, МОН-П2 зээлийн төлбөрт суутган тооцсон тооцоолол болон зээлийн үлдэгдэл төлбөрийг хэрхэн барагдуулах асуудлаар ОХУ-ын Тээврийн яам, "Оросын төмөр замууд" НХН-тэй хамтарсан 2 дахь удаагийн видео хурал зохион байгуулсан. Хурлын протоколыг албажуулахаар Оросын талтай ажиллаж байна.
  4. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хооронд 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан 300 сая ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төмөр замын өмнөд корпораци “Си Эс Ар” хооронд 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулж, 6 нэр төрлийн төмөр замын зам засварын машин механизмыг худалдаж авсан. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” ХХК тус чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад эдгээр хөдлөх бүрэлдэхүүнийг түрээсээр ашиглах саналаа “Монголын төмөр зам” ТӨХК-д ирүүлсний дагуу ашиглалтгүй сул зогсож байгаа төмөр замын зам засварын машин механизмыг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн өмчлөлд шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Уг ажлын хүрээнд Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, "Монголын төмөр зам" ТӨХК хооронд байгуулах дамжуулан зээлдүүлэх гэрээний төслийн асуудлаар Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүдтэй 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр уулзалт хийсэн.
  5. Үндэсний хөгжлийн газраас хүсэлт ирүүлсний дагуу Хөвсгөл нуурын эрэгт усан замын төв буудал барих ажлын нийгэм, эдийн засгийн ач холбогдол, үр ашиг, гарах урьдчилсан зардал болон хөрөнгө оруулалтаа хэрхэн нөхөх талаарх судалгаа ирүүлэх тухай 08/1508 тоот албан бичгийг Далайн захиргаанд хүргүүлэв.

 

Дөрөв. Дотоод ажлын хүрээнд

 

  1. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 5 удаагийн “Хамтарсан ажлын хэсэг байгуулах” тушаалаар “ЭХЭЗХүрээлэн” ТӨААТҮГ, Нийслэлийн авто замын газар, “Плагротрейд” ХХК, “Ганхүдэр-Орд” ХХК, “Гобикорп Сервисэз” ХХК, "Шинэ Эрин ойл" ХХК, “Ти Эм ойл” ХХК, “Авто танк” ххк, “Ньюкон” ХХК, “Мон энержи корпораци” ХХК, “Инерци” ХХК зэрэг 11 хуулийн этгээдийн салбар зам шинээр барих, төмөр замтай авто зам, эрчим хүч, холбооны шугам огтлолцуулах, ачиж буулгах тавцан байгуулах хүсэлтүүдийн дагуу газар дээр нь ажиллаж, дүгнэлтүүдийг холбогдох газруудад хүргүүлсэн.

 

  1. Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Мэдээлэл хүсэх тухай” албан бичгийн дагуу Нийслэл, орон нутгийн төмөр замын тээврийн сүлжээний зураг, түүнийг хөгжүүлэх төлөвлөгөө, бодлогын баримт бичиг зэрэг мэдээллийг гаргаж 2020.04.10-ны дотоод албан бичгээр БТГ-т хүргүүлсэн.хүргүүлсэн.

 

  1. Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газраас уламжлагдан ирсэн “Мэдээлэл ирүүлэх тухай” албан бичигт дурдсан мэдээллийн санд бүртгүүлэх шаардлагатай төмөр замын сүлжээ, түүнийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний зургийг гаргаж 2020.04.22-ны дотоод албан бичгээр БТГ-т хүргүүлсэн.

 

  1. Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газрын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/1448 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай БТГазраас уламжлагдан ирсэн Засгийн газрын тогтоолын төслийг судалж дэмжсэн саналаа 2020.04.27-ны дотоод албан бичгээр БТГ-т хүргүүлсэн.

 

  1. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 345 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төгсгөлийн хэсгийн өртөөдийг зохион байгуулах тооцоо, судалгаа, зураг төслийн ажлын даалгавар боловсруулах ажилд шаардлагатай Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын чиг тус бүрийн дагууд байршилтай уул уурхайн ачаа урсгалын хэмжээ, шинээр баригдах үйлдвэрийн газруудын түүхий эдийн татан авалтын болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээг 2035 он хүртэлх хугацаанд тооцон тээвэрлэлтийн төлвийг чиглэл тус бүрээр (сая.тн-оор), мөн төмөр замын трассын дагуух шинээр олборлолт хийх уурхайн талаарх мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргуулан 2020.04.20-ны 08/1741 тоот албан бичгээр Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвд хүргүүлсэн.

 

 

 

---оОо---

 

  ТӨМӨР ЗАМ, ДАЛАЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН 2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ТАЙЛАН  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх