Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН  2020 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

2020/04/30

Бодлогын баримт бичгийн чиглэлээр:

Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох шинэ хотын хэсэгчилсэн ерөнхий  төлөвлөгөөний ажлын даалгаврыг Зам, тээврийн хөгжлийн сайдаар батлуулан БХБЯ-д хүргүүлсэн.

 

Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн авто зам, төмөр замын холимог тээврийн логистикийн төв байгуулах, Гашуунсухайт боомт орчимд чингэлэг ачиж, буулгах терминал байгуулах, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах ажлын даалгаврын төслийг боловсруулан тус яамны холбогдох газрууд болон УУХҮЯ-наас санал авч батлуулахаар ажиллаж байна.

 

Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2021-2024 онд эрчимжүүлэх замын зураглал /төлөвлөгөө/-ын Тээвэр, логистикийн салбарын хөгжлийн чиглэлээрх арга хэмжээнд тусгах саналыг 04/1722 тоот албан бичгээр Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн.

 

Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө, мэдээллийн санд нэмж тусгах зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний мэдээллийг 03/1869 тоот албан бичгээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хүргүүлсэн.

 

“Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2020 оны төлөвлөгөөний төсөлд өгөх саналыг 07/1633 тоот албан бичгээр ГХЯ-д хүргүүлсэн.

 

“Зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 2020 оны 1 дүгээр улирлын биелэлтийг гарган А1/451 тоот албан бичгээр Монгол банканд хүргүүлсэн.

 

“Газар тариалангийн тогтвортой хөгжлийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлд өгөх саналыг боловсруулан 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01/1486 тоот албан бичгээр ХХААХҮЯ-нд хүргүүлсэн.

 

“Жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөлд өгөх саналыг боловсруулан 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1573 тоот албан бичгээр УУХҮЯ-нд хүргүүлсэн.

 

“Дүрэм шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөлд өгөх саналыг боловсруулан 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1574 тоот албан бичгээр УУХҮЯ-нд хүргүүлсэн.

 

“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх саналыг боловсруулан 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 02/1599 тоот албан бичгээр ХЗДХЯ-нд хүргүүлсэн.

 

“Авто замын чиглэл батлах тухай” ЗТХСайдын 2019 оны 344 дүгээр тушаалын 3 дугаар заалтыг хүчингүй болгосон агуулгатай “Тушаалд өөрчлөлт оруулах” тухай ЗТХСайдын 2020 оны А/78 дугаар тушаалын төслийг боловсруулан батлуулсан. Уг тушаалын хуулбарыг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 04/1652 тоот албан бичгээр гомдол гаргасан “Гоби коул энержи” ХХК-д, 04/1653 тоот албан бичгээр тушаалын хэрэгжилтэд хамрах “Баян хөх толгой” ХХК-д, ЗТХЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлд дотоод бичгээр тус тус хүргүүлсэн.

 

Монгол Улсын урт хугацааны бодлогын хөгжлийн үзэл баримтлалд туссан авто замын салбарын зорилтуудыг хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах тухай Төрийн нарийн бичгийн даргын тушаал, удирдамжийн төслийг боловсруулан 2020 оны А/62 тоот тушаалыг батлуулсан. Уг ажлын хэсгийн дэд даргаар ажиллаж байна.

 

Улаанбаатар хотын ойролцоох Эмээлт, Хоолт, Налайхын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжуулах тендерийг 2020.04.23-ны өдөр нээгээд үнэлгээ хийж байна.

 

Хөвсгөлийн Мөрөн сум, Архангайн Тариат сум, Хэнтийн Мөрөн сум, Төвийн Өлзийт хороололд шинээр баригдах төлбөр авах авах цэгийн үйл ажиллагааг цахимжуулах тендерийг 2020.04.16-ны өдөр нээгээд үнэлгээ хийсэн.

 

3Төв аймгийн Эрдэнэсант сумын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжуулах туршилтыг гэрээг “ЗТХТ” ТӨҮГ, Дижитал медик компанитай 2020.02.06-ны өдрийн 2020/23 тоотоор байгуулсан. Ажлын төлөвлөгөөг ЗТХТ ТӨҮГ-ын даргаар батлуулж ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу цахилгааны доголдолтой асуудлыг 2020.04.24-ны өдөр гүйцэтгэгч компаниар янзлуулав. Зорчигч тээврийн 4 компанийн автобусанд RFID шошго наах, жолоочийн картын данстай холбох ажлыг хийж байна.

 

“RFID системийг нэвтрүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн төлөвлөгөө”-ний дагуу АТҮТ ТӨҮГ-т тээврийн хэрэгсэлд RFID ялтас наах үед бүртгэлийн системд нэмэлт өөрчлөлт оруулах талаар 2020.04.27-ны өдөр 03/1899 тоот албан бичиг хүргүүлэв.

 

Сангийн яам, Монгол банк руу авто замын төлбөр авах үйл ажиллагааг цахимжуулахад тулгамдаж буй асуудлын шийдэл, нөхцөл боломжийг гаргуулах талаар 01/1897 тоот албан бичгийг 2020.04.27-ны өдөр явуулав. Энэхүү шийдэл гаргах ажлын хүрээнд Сангийн яам, Монгол банк, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монголын банкуудын холбоо, Голомт банк, Easy Pay компанийн төлөөлөлтэй уулзалтууд хийв.

 

ЗХАБҮЗ-ийн тогтоолын төсөлд нэмэлтээр “Орон нутгийн тээврийн хэрэгсэлд наах RFID ялтсыг АЖДХ-оор санхүүжүүлэх” талаар санал оруулав.

 

УБЕГ-тай хамтран ажиллах талаар уулзалтыг 2020.04.10-ны өдөр Иргэний бүртгэл, тээврийн хэрэгслийн бүртэлийг хэрхэн уялдуулж цахимжуулах талаар уулзалт зохион байгуулав. Уулзалтад УБЕГ-ын дарга Баасандорж, МТХ-ийн дарга Ган-Эрдэнэ нар танилцуулга хийв. ЗТХЯ-ны ТНБД Батболд  болон тус яамны холбогдох мэргэжилтнүүд АТҮТ-ын удирдлагууд, МТХ-ийн дарга Нэргүй нар оролцов.

 

Сангийн яамнаас ирүүлсэн COVID-19-с урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах тухай ЗГТТ-т 2020.04.02-ны өдрийн 01/1412 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн.

Зам тээврийн салбарын статистик, мэдээлэл тоон үзүүлэлтийг Cube ERP системд байршуулах талаар Автотээврийн үндэсний төв, ИНЕГ, Төмөр замын статистик тоон мэдээллийг хариуцсан мэргэжилтнүүдтэй холбогдож 2015 оноос 2020 оны эхний улирлын тоон үзүүлэлтүүдийг системд шивэх талаар албан тоот хүргүүлсэн.

Салбарын үйл ажиллагааг ил тод байдлаар олон нийтэд таниулах боломжтой өгөгдлийг хүснэгтээр гаргаж Монгол Улсын Засгийн газрын Opendata.gov.mn сайтад байршуулах талаар 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дотоод бичгээр газруудад мэдээлэл хүргүүлж, байршуулах мэдээллийг цуглуулсан.

Статистик мэдээллийн маягтыг хялбаршуулах, ойлгомжтой байдлаар тайлагнах, Статистикийн ерөнхий газарт сар, улирал тутам хүргүүлэх маягтыг салбар тус бүрээр оновчтой, хялбар байдлаар гаргах уулзалтыг харьяа байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүдтэй ЗТХЯамны think-tank уулзалтын өрөөнд 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр уулзалт зохион байгуулсан.

Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх тоон болон чанарын үзүүлэлт, биелэлтийн тайланг 04 дүгээр сарын 23-ны  өдөр гаргаж шилэн дансны вэбсайтад байршуулсан.

Зам, тээврийн салбарын албан ёсны статистик мэдээллийг харьяа газруудаас сар бүр нэгтгэж авах ажлын хүрээнд холбогдох мэргэжилтнүүдээс мэдээлэл цуглуулж “Шинэ короновирус ковид-19-ийн нөлөөллөөр үүсч буй эдийн засгийн хүндрэлийн үед салбарт авах арга хэмжээний санал, зөвлөмж”-ийг боловсруулж сайдын зөвлөлөөр хянуулан шийдвэр гаргуулан ажилласан.

Сар бүрийн мэдээллийг нэгтгэж улирлаар нь гарган танилцуулах ажлын хүрээнд Зам тээврийн салбарын олон улсын нөхцөл байдал, монгол улсын өнөөгийн нөхцөл байдал, өмнөх улирал, энэ оны эхний улирал, өмнөх оны эхний улирлыг энэ оны эхний улиралтай харьцуулсан тоон статистик мэдээллийг цуглуулж бэлтгэн танилцуулсан.

Салбарын хэмжээнд ахлах сургуультай болох зорилтын хүрээнд Сайдын зөвлөлд А/28 дугаартай Төрийн нарийн бичгийн даргын ажлын хэсгийн хүрээнд  мэдээ, мэдээлэл, санал дүгнэлт боловсруулан танилцуулсан. Сайдын зөвлөлөөр Нийслэлийн 20, 73, Буянт ухаа цогцолбор сургуулиудтай хамтран ажиллах талаар шийдвэрийн төслийг дэмжив.  

            Зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын хүрээнд гадаадаас ажиллах хүч авах талаар холбогдох газруудаас санал боловсруулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн.

Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын зам, тээврийн салбарт 2018-2020 онд хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг 14 хоног тутамд гарган дэд сайдад танилцуулж байна.

 

 

 

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүрээнд:

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын “Цагаан ном-2019” номыг Мөнхийн үсэг ХХК-наар 500 ширхгийг хэвлүүлж 2020 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр хүлээн авч үндэсний зөвлөлийн гишүүд, аймаг орон нутгийн засаг дарга нарт хүргүүлсэн

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2020 оны 01 дүгээр хуралдаан нь covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хуралдах боломжгүй болсон тул Засгийн газрын 2019 оны 128 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан зөвлөлийн дүрмийн 2.6, 2.8-д заасны дагуу үндэсний зөвлөлийн гишүүдэд хуралдаанаар хэлэлцэх асуудал, холбогдох материалын хамт санал авахаар 2020 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн 01/1598 тоотоор хүргүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр” түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, 2019 оны байдлаар нэгтгэн, хяналт, шинжилгээ, үнэлгээний товч тайлангийн хамт Монгол Улсын сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-эрдэнэд 2020.04.20-ны өдрийн 01/1778 тоотоор хүргүүлсэн.

 

Салбарын шинжлэх ухаан технологийн судалгааны хүрээнд:

 

Зам, тээврийн салбарт хамаарах  2021 оноос хийгдэх 11 захиалгат төслийн саналд БСШУСЯ-наас ирүүлсэн хүснэгт маягтын дагуу нэмэлт тодруулга, тайлбар хийж, 2020 оны 04 дүгээр сарын 20-нд цахим хэлбэрээр хүргүүлсэн.

 

Төрийн нарийн бичгийн даргын шуурхайгаас өгөгдсөн үүрэг, даалгаврын дагуу ШУТ-ийн захиалгат төсөл, яамны ШУТЗ-ийн үйл ажиллагаанд хийсэн, хяналт шинжилгээний ажилд шаардлагатай мэдээллийг ХШҮДАГ-т хүргүүлсэн.  Тухайлбал, 2016-2020 онд тус яамнаас БСШУСЯ-нд хүргүүлсэн захиалгат төслийн санал, ШУТЗ-ийн 2016-2019 оны тайлан, архивд хүлээлгэн өгсөн баримтын жагсаалт зэрэг болно.

 

Дараах төсөл, арга хэмжээний ажлын даалгаврыг боловсруулан Зам, тээврийн хөгжлийн төвд хүргүүлэв.

  • Аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх төсөл
  • Салбарийн хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр
  • Эрдэнэсант төлбөр авах цэгийг цахимжуулах ажил
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шинэ техник, технологийн стандарт боловсруулах

 

Стандарт, нормын хүрээнд:

 

“Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийн  2019 онд хийгдсэн ажил, холбогдох хурал, шийдвэрийн материалыг нэгтгэн архивын 1 боть материал болгон тус яамны архивын ажилтанд 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн.  Тус төслийн хүрээнд 2019 онд Улаанбаатар хот болон орон нутгийн замаас авсан дээжид хийсэн туршилтын тайланг хүлээн аваад байна.  Уг туршилтын ажлыг “Япон зам” ХХК-ийн Үйлдвэрлэлийн технологийн төв газрын Технологийн судалгааны хүрээлэнд хийлгэсэн болно.

 

            Стандарт, хэмжил зүйн газрын сургалтын танхимд 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан ”Хэмжил зүйн лабораторийн итгэмжлэлийн техникийн хороо”-ны хуралд тус хэлтсийн шинжээч Ө.Одгэрэл оролцсон. Уг хурлаар 2 асуудал хэлэлцсэнээс МИАТ ХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын Үл эвдэх сорил, хэмжилзүйн лаборатори (Иргэний нисэхийн салбарт), Даралтат савны сорилтын лаборатори(Улсын хэмжээнд)-ийг MNS ISO/IEC 17025:2018 стандартын дагуу явуулсан итгэмжлэлийн үнэлгээний тайланг үндэслэн 4 жилээр хугацаатайгаар итгэмжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

"Aвто замын норм, нормативын сангийн хөрөнгөөр 2018-2019 oнд хэрэгжүүлэх арга, хэмжээ төлөвлөгөө”-ний хэрэгжилтэд тус яамны ХШДАГ-аас хяналт шинжилгээ хийж байгаатай холбогдуулан шаардлагатай материал, мэдээллээр хангаж ажилласан.

  1. "Aвто замын норм, нормативын сангийн хөрөнгөөр 2020-2021 oнд хэрэгжүүлэх арга хэмжээ төлөвлөгөө”-ний тусгагдсан 5 судалгааны ажлын даалгаврыг боловсруулж, Зам, тээврийн хөгжлийн төвд тус яамны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/1648 тоот албан бичгээр хүргүүлсэн. Уг төлөвлөгөөний биелэлтийг сар тутам Зам, тээврийн хөгжлийн төвөөс гаргуулан, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

 

ХАБЭА хүрээнд:

 

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан нийт 16 ажилтнуудтай 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны 301 тоот хурлын танхимд сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг сургалт, хэлэлцүүлгээр “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм” MNS 4969:2000 стандартын хэрэгжилт, Гурван шатны хяналтын үзлэг (ХАБЭА-н дотоод хяналт) хийж байгаа байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцож, хэлэлцүүлэг хийсэн.   

 

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны  өдрийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Дэлхийн өдөр” болгон зарладагтай холбоотойгоор 2020 онд “Ажлын байран дахь хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх” чиглэлээр ажиллах урианд нийцүүлэн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээг зам, тээврийн салбарт зохион байгуулж байна. Дэлхий нийтэд тархаад буй ковид-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаатай холбогдуулан  ажлын байрны стрессийг тодорхойлох,  салбарын хэмжээнд 2015-2019 онд гарсан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний судалгааг  хийж, шалтгаан, нөхцөлийг тодруулах, ажиллагсдын ХАБЭА-н мэдлэгийг дээшлүүлж, зөв хандлага, соёл, зан үйлийг төлөвшүүлэх ажлыг олон нийтийг нэг дор цуглуулахгүй, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, дотоод сүлжээг ашиглаж ажиллаж байна.

 

Зам, тээврийн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр 2020 онд хийх ажлын төлөвлөгөөний 1 дүгээр улирлын хэрэгжилтийн явцыг харьяа газар, байгууллагуудаас гаргуулсан. Уг асуудлыг ХАБЭА-н салбар хорооны дарга танилцуулж, цаашид төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг сайжруулах санал, зөвлөмжийг тус яамны 2020 оны 04 сарын 21 ний өдрийн 02/1781 тоот албан бичгээр харьяа газар, байгууллагуудад хүргүүлээд байна.

 

 

Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд:

 

2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулсан “БОАЖЯ-ны Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөл”-ийн 03 дугаар хуралд  видеоконференц хэлбэрээр зохион байгуулахад тус хэлтсийн дарга Ж.Сэрээтэр оролцож, зам, тээврийн салбарт хамаарагдах асуудалд асуулт, тодруулга авч, санал өгч ажиллалаа.

Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт(YTXH буюу NDC)-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн 2020 оны жилийн ажлын төлөвлөгөө, төсөвт саналаа өгсөн. Уг батлагдсан төлөвлөгөөний 2.1 дэх заалтын дагуу “Зам, тээврийн салбарт хүлэмжийн хийн тооллого хийхэд шаардлагатай мэдээлэл цуглуулах, тооллого хийх аргачлалыг судалж, энэ чиглэлээр чадавхыг бэхжүүлэх” ажлыг хамтран хэрэгжүүлэх талаарх донор байгууллагатай хамтарсан уулзалтыг 2020 оны  04 дүгээр сарын 23-ны өдөр тус яаманд зохион байгуулсан.

 

Хөрөнгө оруулалтын чиглэлээр:

Батлагдсан төсвийн зарцуулалтын эрхийн баталгааг үндэслэн 04 дүгээр сард Зам тээврийн хөгжлийн сайд /ТЕЗ/-ын багцын байгууллагуудын нийт 72 ширхэг 3,5 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээг “Төрийн сангийн төлбөр тооцооны систем”-д бүртгэн анхан шатны баримттай тулган шалгаж, төсвийн тухай хууль болон холбогдох журам, дүрмийн дагуу төлбөр тооцоог хурдан шуурхай, үнэн зөв хийж гүйцэтгэн, хянан баталгаажуулж ажилласан.

 

Зам тээврийн хөгжлийн сайд /ТЕЗ/-ын багцын байгууллагуудын 2020 оны 03 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг хүлээн авч төсвийн хэлбэлзэлтэй тулган шалгаж, нэгтгэн  2020 оны 04 сарын 08-ны өдөр Сангийн яаманд хүргүүлсэн.

 

Засгийн газрын шилэн дансны хуудсанд яамны болон төсвийн ерөнхийлөн захирагчийн Цалингийн зардлаас бусад таван саяас дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээний мэдээ, Хөрөнгө оруулалтын таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний мэдээ,болон Сайдын багцын төсвийн гүйцэтгэлийн мэдээг хуулийн хугацаанд тайлагнасан.

 

Албан хаагчдын ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай ажлын байрны бичиг хэргийн материалыг сар бүр захиалгын хуудсын дагуу захиалан тарааж байна.   4 р сарын 28-ны байдлаар бичиг хэргийн зардал 8,113,641 төгрөг, Бага үнэтэй, түргэн элэгдэх бараа материалын зардалд 23,6715,399 төгрөг, Шуудан, холбоо, интернэтийн төлбөрт 5,019,435.08 төгрөгийн зардлууд зарцуулагдаад байна. Мөн бусад техник хэрэгслээр цаг тухай бүр ханган ажиллаж байгаа болно.

 

2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх  32 төсөл, арга хэмжээний санхүүжилтийг баталгаажсан гүйцэтгэлд үндэслэн Сангийн яамнаас эрх нээж өгсний дагуу нийт 52,860.9 сая төгрөгийг гүйцэтгэгчид олгосон.

 

2020 оны 04 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Авто замын сангийн дансанд   2,258.3 сая төгрөгийн орлого төвлөрсөн. Олон улс, улсын чанартай авто замын засвар арчлалтыг хариуцагч 32 компанид гэрээний дагуу нийт 11,271.7 сая төгрөгийн урьдчилгаа санхүүжилт олгосон. Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас ирүүлсэн Төлбөр авах цэгүүдийн 2020 оны 1-4 дүгээр сарын үйл ажиллагааны санхүүжилтийн хүсэлтийг хянаж 807.1 сая төгрөгийн санхүүжилт олгосон.

 

Норм, нормативын сангийн Төрийн сан дахь дансанд 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилга байгууламж, их засвар, зураг төсөв, ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээ, олон улс, улсын чанартай авто замын засвар арчлалтын ажлын гүйцэтгэлээс нийт 151.5 сая төгрөгийн орлого төвлөрсөн байна.

 

Яамны хөрөнгө оруулалтын 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг гаргаж, аудитаар хянуулан Сайдын багцын нэгтгэсэн тайланд нэгтгүүлж, Сангийн яамны төсөвт байгууллагуудын санхүүгийн тайлангийн цахим системд тайлагнасан.

 

Шилэн дансны тухай хуулийн хүрээнд 2020 оны 1-4 дүгээр сарын  “Сайдын багцын хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, гүйцэтгэл, концессын зүйлийн жагсаалт, гүйцэтгэлийн мэдээ”, “Яамны хөрөнгө оруулалтын таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний мэдээ”, “Цалингийн зардлаас бусад таван саяас дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээний мэдээ” гарган www.shilendans.gov.mn сайтад мэдээлсэн. Мөн “Сайдын багцын хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, гүйцэтгэл, концессын зүйлийн жагсаалт, гүйцэтгэлийн мэдээ”-г Зам, тээврийн хөгжлийн яамны веб хуудсанд байршуулсан.

 

“Зам, тээврийн хөгжлийн  төв”  ТӨҮГ-тай 2020 оны  03 дугаар сарын 27-ны өдөр  100 дугаартай гэрээ байгуулсан. Сангийн яамны  Төрийн сангийн газар-т гэрээний 2.7-д заасны дагуу  урьдчилгаа 30 хувь буюу  182,322,000.00/нэг зуун наян  хоёр сая гурван зуун хорин хоёр  мянга/ төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг шийдвэрлэсэн. Улсын чанартай авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлыг хариуцагч нийт 19 компанийн авто замын засвар арчлалтын ажлын нийт 1,250,637,155 /нэг тэрбум хоёр зуун тавин мянга зургаан зуун гучин долоон мянга нэг зуун тавин тав/ төгрөгийн санхүүжилтийн хүсэлтийг Сангийн яамны Төрийн сангийн газарт хүргүүлээд байна.

 

Бусад:

 

Албан хаагчдын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан батлуулсан. 2020 оны 1-р улирлын тайланг гаргасан.

 

Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн авто замын шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч ажиллаж байна.

 

Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 191 дүгээр тушаалаар байгуулагдсан “Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хууль”-ийн төсөл боловсруулах  ажлын хэсгийн 2020 оны 04 дүгээр 17-ний өдрийн цахим хуралд тус хэлтсийн шинжээч Ө.Одгэрэл оролцсон Уг хурлаар хуулийн төсөлд яамдаас авсан саналын товьёо, зөвлөхийн багийн зөвлөмжтэй танилцаж, санал өгсөн.

 

Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай Засгийн газрын 2020 оны 64 дүгээр тогтоолын хүрээнд тус яамны хариуцлагатай жижүүрээр БТГ-ын мэргэжилтнүүд хуваарийн дагуу ажиллаж байна.

 

 

БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР

 

БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН  2020 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх