Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АВТОТЭЭВРИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН 2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

2020/04/30

Салбарын бодлого, төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр:

            Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ЗГХЭГ-т 2020.04.20-ны өдрийн 01/1768 тоот албан бичгээр хүргүүлэв.

            Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар танилцуулга бэлтгэн Сангийн сайдад 2020.04.24-ний өдөр, Ерөнхий сайдад 2020.04.25-ны өдөр тус тус танилцуулсан.

Салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах чиглэлээр:

            “Авторесайклинг парк” байгуулах төсөл хэрэгжүүлэх, төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах санал солилцох уулзалтыг 2020 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр зохион байгуулав. Уулзалтад АТБХЗГ, АгТБХЗГ, ХШҮДАГ, СБТГ, ТЗДТБХЗГ-ын асуудал хариуцсан ажилтнууд,  Улаанбаатар төмөр зам" ХНН, МИАТ ТӨХК, -ий төлөөлөл санал солилцов.

Авто үйлчилгээний ажил үйлчилгээг шилжүүлэн гүйцэтгүүлэх Нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар батлуулав.

Улаанбаатар хотод авто үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн судалгаа, ангилал тогтоосон байдлын талаарх мэдээллийг Нийтийн тээврийн үйлчилгээний газраар гаргуулав.

Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг эрхлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтыг шалгаруулж, зохион байгуулсан. Тус үйлчилгээг эрхлэх 7 аж ахуйн нэгж байгууллага төслийн материал ирүүлснийг шалгаж шалгаруулалтыг хийгдсэн.

Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын холбогдох албан тушаалтнуудыг байцуулсан хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн хүндрэлтэй асуудлын талаар уулзалтыг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулсан.

Бургастай, Булган боомтуудаар уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор 2020.04.3-6-ны өдрүүдэд Говь-Алтай, Булган боомтод Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, ахлах мэргэжилтэн Т.Мягмарсүрэн нар ажилласан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийг үндэслэн Бичигт, Булган боомтуудаар уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг эхлүүлэх тухай 01/1966, 01/1967 дугаар албан бичгийг Ховд, Сүхбаатар аймгийн Засаг дарга, Гаалийн ерөнхйи газарт, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т тус тус хүргүүлсэн.

Дотоод ажлын хүрээнд:

            Албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөг шинэчлэн газрын даргаар баталгаажуулан ТЗУГ-т хүргүүлэв.

            1-р улирлын байдлаар ЗГҮАХ, Үндсэн чиглэл болон бусад биелэлтийг гарган тайлагнав.

            Газрын албан хаагчдын ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж ХШҮДАГ-аар хянуулав.

            Автотээврийн салбарын 95 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсгийг хуралдуулж төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар ажиллаж байна.

Ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шуурхай штаб байгуулах, гамшгийн төлөвлөгөөг тодотгох, шинээр боловсруулах, нэмэлт зардал, үйл ажиллагааны алдагдалтай холбогдуулан бүх төрлийн зардлыг багасгах чиглэлийг холбогдох байгууллагуудад өгч ажилласан.

            Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг эрхлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтыг ажлын хэсгээс ирсэн хүсэлтийн дагуу тээврийн хэрэгслийн мэдээллийг Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн сангаас гаргаж өгөв.

           

АВТОТЭЭВРИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН 2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх