Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АВТО ЗАМЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН 2020 ОНЫ 4 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН ТОМООХОН АЖЛУУД

2020/05/01

 

                        Нэг. УИХ, Засгийн газарт тавьж шийдвэрлүүлсэн асуудал

  • Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын явцын талаар 2020 оны 4 дүгээр сарын 08, 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, холбогдох шийдвэр, хурлын тэмдэглэл гаргуулсан.
  • Гадаадаас ажиллах хүч тусгай горимоор оруулж ирэх тухай асуудлыг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Улсын онцгой комиссын хуралдаанд хэлэлцүүлж, ажиллах хүч оруулж ирэхээр шийдвэрлүүлсэн.

 

Хоёр. Салбарын бодлогыг боловсронгуй болгох талаар

  • Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх нийт 16 журмын төслийг боловсруулах ажлын хэсгүүдийг Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 191 дүгээр тушаалаар байгуулсан. Дээрх журмуудаас 1 журмын төсөл буюу “Авто зам, замын байгууламжийн ашиглалтын байдалд үзлэг, шалгалт хийх, үр дүнг боловсруулах журам”, “Магадлашгүй ажлын зардлыг тооцож олгох журам”-ыг тус тус батуулах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд нийт 14 журмын төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж, 2020 оны 4 дүгээр сарын байдлаар журам батлах ажлын явц дараах байдалтай байна. Үүнд:

         Батлагдсан журам 13

  • “Авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах журам”
  • “Авто замын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжлийн зэрэг олгох журам”
  • “Авто зам, замын байгууламжийн ТЭЗҮ, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тусгай зөвшөөрөл олгох журам”
  • “Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журам”
  • “Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах журам”
  • “Авто замын норм, нормативийн сангийн ажиллах журам”
  • “Авто замын хөдөлгөөний эрчмийн тооллого хийх, үр дүнг боловсруулах журам”
  • “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын техник, технологийн хяналтыг хэрэгжүүлэх журам”
  • “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”
  • Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам”
  • “Авто замын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам”
  • “Олон улс, улсын болон тусгай зориулалтын авто замын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх, мэдээллэх журам”
  • “Авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журам”

 

Батлагдах шатанд байгаа журмууд: 1

  • “Авто замын ашиглалтын бэлэн байдлын түвшингээр санхүүжүүлэх журам”-ын төсөлд Сангийн яам болон “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, яамны холбогдох газар, хэлтэс, авто замын зөвлөх болон мэргэшсэн инженерүүдээс санал авч ажлын хэсгээр хэлэлцэн эцэслэн боловсруулж “Журам батлах тухай” Сангийн сайд болон Зам, тээврийн хөгжлийн сайдын хамтарсан тушаалын төслийг боловсруулан сайдаар батлуулан Сангийн яаманд хүргүүлэхэд бэлэн болсон.

 

Гурав. Салбарын бодлогын хэрэгжилтийн талаар

  • Улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй авто зам, гүүрийн барилга, их засварын ажлын 2020 оны ажил гүйцэтгэх график төлөвлөгөөг баталж, ажлыг эхлүүлээд байна.
  • Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/20 дугаар тушаалаар баталсан улсын чанартай авто зам, замын байгууламжийн 2020 оны төлөвлөгөөний дагуу авто замын урсгал засвар, арчлалтын ажлыг зам хариуцагч 33 компаниар гүйцэтгүүлж байна.
  • Бүтээн байгуулалтын ажлын улирал эхэлж байгаатай холбогдуулан дэлхий нийтэд тархаад буй коронавирус (КОВИД-19) халдварт өвчин үүссэн онцгой нөхцөл байдалтай уялдуулан халдвараас урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйтлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн 01-07-096/18, 01-07-096/19 тоот зөвлөмжүүдийг 84 гүйцэтгэгч, АЗЗА компаниуд, зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудад АЗБХЗГ-ын даргын 2020.04.21-ний 06/1784 тоот албан бичгээр хүргүүлэв.
  • Хэнтий аймгийн Онон голын 150 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажлыг гэрээт хугацаанаас 6 сарын өмнө буюу 2020.04.30ны өдрийн байдлаар дуусгаж Улсын комисс ажиллуулахад бэлэн болгоод байна.
  • Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай авто зам, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 27км хатуу хучилттай авто зам, Мандалын 62 у/м төмөрбетон гүүр, Бодонч ангиртын голын 40 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажлуудын нэмэлт гэрээг байгуулсан.
  • Европын Сэргээн босголтын хөгжлийн банкны зээлээр хэрэгжих Улаанбаатар-Дархан чиглэлийн 202.4 км авто замын өргөтгөлийн 2 дугаар үе шатны барилгын ажлын төсөл хэрэгжүүлэх нэгж болон зөвлөхийн тендер шалгаруулалтын техникийн үнэлгээг хийж урьдчилсан байдлаар тус банкинд хүргүүлсэн. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээ хийгдэж байна.
  • Улсын чанартай авто зам, замын байгууламжид хийгдсэн онцгой ажил, зарцуулах хөрөнгийн жагсаалтыг Сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/84 дугаар тушаалаар батлуулсан. Хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
  • Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/20, А/32 дугаар тушаалаар олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр авах /Хэнтий Мөрөн, Архангай Тариат, Хөвсгөл Мөрөн/ 3 цэг шинээр барих, 1 төлбөр авах /Улаанбаатар хотын Өлзийт/ цэгийг шинэчлэх ажлын тендерийг зарлаж, гүйцэтгэгч шалгаруулан гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн Эмээлт, Налайх, Хоолтын төлбөр авах цэгийг цахимжуулах ажлын тендерийн үнэлгээ хийж байна.
  • Хөдөлгөөний эрчим багатай, алслагдмал бүс нутгийн улсын чанартай авто замын ашиглалтын нөхцөлийг сайжруулах, автотээврийн хөдөлгөөнд хянал тавих, авто замын санд төвлөрүүлэх орлогын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нэр бүхий 5 цэгт 1,0 тэрбум төгрөгөөр төлбөр авах цэг барих асуудлыг Сайдын зөвлөлд хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн.

 

 

 

 

АВТО ЗАМЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР

АВТО ЗАМЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН 2020 ОНЫ 4 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН ТОМООХОН АЖЛУУД  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх