Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ХҮҮХДИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ АЛБАН ХААГЧДЫН ХҮҮХДҮҮД ДУНД ХӨГЖӨӨНТ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020/05/31

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Зам, тээврийн хөгжлийн яамны албан хаагчдын хүүхдүүд дунд видео бичлэг, гар зураг болон зохион бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү уралдааны зорилго нь хүүхдүүдийн авьяасыг нээн илрүүлэх, танин мэдэхүйг хөгжүүлэх, зам, тээврийн салбарын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, сурталчлан таниулахад оршино.

Уралдааныг насны ангилалд 3 хувааж, 1-6 насны хүүхдүүд дунд дуу/шүлэг/бүжгийн уралдаан, 7-12 насны хүүхдүүд дунд “Миний аав/ээж тээвэрчин” сэдэвт гар зургийн уралдаан, 13-16 насны хүүхдүүд дунд “Миний аав/ээж тээвэрчин” сэдэвт зохион бичлэгийн уралдаан гэсэн 3 төрлөөр зохион байгуулсан бөгөөд хүүхдүүд маш идэвхтэй амжилттай оролцов.

Уралдааны төрөл тус бүрд шалгарсан шилдэг бүтээлүүдийг шагнаж урамшуулсан бөгөөд уралдаанд идэвхтэй оролцсон нийт хүүхдүүдэд амжилт хүсэж, өргөмжлөл гардууллаа.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийт хүүхдүүддээ болон гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Хүүхэд бүхэн инээмсэглэж байг.

ХҮҮХДИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ АЛБАН ХААГЧДЫН ХҮҮХДҮҮД ДУНД ХӨГЖӨӨНТ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх