Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЭЭВИЙН ГОЛЫН ГҮҮРИЙН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2020/05/29
ЭЭВИЙН ГОЛЫН ГҮҮРИЙН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Говь-Алтай аймгийн Шарга сум дахь Ээвийн голын гүүрийг шинэчлэн барих 1.9 тэрбум төгрөгийг 2020 оны Улсын төсвийн Зам тээврийн хөгжлийн сайдын багцад тусган батлуулж, одоогоор Төрийн худалдан авах ажиллагааны газар барилгын ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулж байна.

Улсын чанартай Алтай-Ховд чиглэлийн авто зам дагуу шинээр баригдах Ээвийн голын гүүрийн зураг төслийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2017 онд боловсруулсан бөгөөд барилгын ажлын хөрөнгийг 2020 онд Зам, тээврийн хөгжлийн сайдын багцад тусгуулснаар ийнхүү шинэ гүүрийн барилгын ажлын тендер шалгаруулалтыг эхлүүлэх боломж бүрдэв.

Ээвийн голын шинээр баригдах гүүр нь 66.24 метр байхаар төлөвлөгдсөн бөгөөд гүүрийн барилгын ажлыг төсвийн хуульд батлагдсаны дагуу 2020 онд багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.

ЭЭВИЙН ГОЛЫН ГҮҮРИЙН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ ЯВАГДАЖ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх