Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ

2020/05/29
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ ХӨДӨЛМӨРИЙН  АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/01 дүгээр тушаалаар 2020 оныг “Сахилга хариуцлага-Хөдөлмөрийн аюулгүй байдлын жил” болгон зарласан.

 Энэхүү ажлын хүрээнд  Дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны дарга Л.Халтараар ахлуулсан бүрэлдэхүүнтэйгээр тус яамны харьяа газар, байгууллага, аж ахуйн нэгжийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үзлэг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Зүтгүүрийн депо”-гоос эхэллээ.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 02 дугаартай удирдамжийн дагуу харьяа газар, байгууллага тус бүрт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах  юм.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх