Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Б.ЭНХ-АМГАЛАН САЙД “ЕСБХБ”-НЫ ЗАХИРЛУУДТАЙ ВИДЕО ХУРАЛ ХИЙЛЭЭ

2020/05/15
Б.ЭНХ-АМГАЛАН САЙД “ЕСБХБ”-НЫ ЗАХИРЛУУДТАЙ ВИДЕО ХУРАЛ ХИЙЛЭЭ

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Ази, ОХУ, Монгол Улсыг хариуцсан захирал Андре Кусвик, Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко, Дэд бүтэц хариуцсан тэргүүлэх банкир Антон Дан-Чин-Ю нартай видео хурал хийлээ.

Хурлын эхэнд Б.Энх-Амгалан сайд дэлхийн хэмжээнд тархаад буй цар тахлын үед Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс хэрхэн ажиллаж буй талаар товч танилцуулаад Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Монгол Улсын зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх талаар саналаа илэрхийлэв. Түүнчлэн Улаанбаатар-Дархан чиглэлийн шинээр барих хоёр эгнээ авто замын төслийн явц, тендер шалгаруулалтын талаар мэдээлэл солилцлоо.

Б.Энх-Амгалан сайд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь хөдөлгөөний эрчим ихтэй, Монгол Улсын гол зам болохыг дурдаад энэхүү төслийн сонгон шалгаруулалтыг идэвхжүүлэх шаардлага хэрэгцээ өндөр байгааг онцлов.

Тус банкны Төв Ази, ОХУ, Монгол Улсыг хариуцсан захирал Андре Кусвик Монгол Улсын зам, тээврийн салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд дээр Зам, тээврийн хөгжлийн яамтай нягт хамтран ажиллаж байгаагаа дурдаж, Б.Энх-Амгалан сайдтай санал нэг байгаагаа илэрхийлэн, Улаанбаатар-Дарханы шинээр барих хоёр эгнээ авто замын төслийн ажлыг эрчимжүүлэхээр тохиролцлоо.

Б.ЭНХ-АМГАЛАН САЙД “ЕСБХБ”-НЫ ЗАХИРЛУУДТАЙ ВИДЕО ХУРАЛ ХИЙЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх