Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ОРХОН-ХИШИГ-ӨНДӨР ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН АЖИЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ХИЙГДЭЖ БАЙНА

2020/04/22
ОРХОН-ХИШИГ-ӨНДӨР ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН АЖИЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ХИЙГДЭЖ БАЙНА

Булган аймгийн Орхон-Хишиг-Өндөр сум чиглэлийн хатуу хучилттай авто замын эхлэл хэсгийн 12.81 км-ийг “Наранбулаг хан” ХХК 2019-2020 онд хийж гүйцэтгэж байгаа ба одоогоор ажлын явц 75 хувьтай үргэлжилж байна. Энэ оны батлагдсан төлөвлөгөөний дагуу барилгын ажлыг 2020.03.18-ны өдөр эхлүүлсэн.
Энэ жил 32 ажилтан, 25 машин механизмтайгаар ажлаа эхлүүлж, өнөөдрийн байдлаар 41 хүн хүч, 30 техниктэй гүүр, хоолой, ухмал, далангийн дээд доод үеүд, хөлдөлтөөс хамгаалах үеийг бүрэн хийж дуусгажээ. Цементээр бэхжүүлсэн суурийн материал бэлтгэх, суурийн доод үе байгуулах, цементээр бэхжүүлсэн суурь болон зарим бэлтгэл ажлууд, мөн асфальт заводыг угсарч байна.
2019 онд хөрс хуулалт 100 хувь, далангийн дүүргэлт, ухмалын ажил, 13 цэгт хиймэл байгууламжийг тус тус хийж дуусгажээ.

ОРХОН-ХИШИГ-ӨНДӨР ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН АЖИЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ХИЙГДЭЖ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх