Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХАД 2 ТОМООХОН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2020/03/12
НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХАД 2 ТОМООХОН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2020.03.11-ний өдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу зам, тээврийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн талаар УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийсэн.

Үндэсний хөгжлийн газраас тус өдрийн Засгийн газрын хуралдаанд “Тэнгэрийн тойрог” төслийг “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу явуулах, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин тээвэр нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөн, дэмжсэн тохиолдолд Бүгд Найрамдах Франц Улсын 60,7 сая еврогийн зээлийн хөрөнгөөр төслийг эхлүүлэх асуудлыг тус тус танилцуулсан юм.

“Тэнгэрийн тойрог” төслийг Үндэсний хөгжлийн газар, Дүүжин тээвэртэй холбоотой ажлыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар хэрэгжилтийг хангаж ажиллахаар болов.

Эдгээр төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал, жуулчлалыг хөгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах зэрэг олон давуу талтай юм.   

 

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХАД 2 ТОМООХОН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх