Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой тусгай зөвшөөрлийн талаарх тоон мэдээ

2020/03/09

Төмөр замын тээврийн салбарт өнөөдрийн байдлаар төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагааны гэрчилгээжүүлэлт, тусгай зөвшөөрөл дараах байдлаар иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгогдсон байна.

  1. Төмөр замын аюулгүй байдалтай холбоотой обьектын гэрчилгээ олгосон тоо /2020-03-09-ний өдрийн байдлаар/:
  • Дагнасан хэрэглээний салбар зам – 610
  • Зүтгүүр – 19
  • Ачааны вагон – 2483 /үүнээс 2004 вагоны гэрчилгээний хугацаа дууссан/
  • Зорчигчийн вагон – 19 /гэрчилгээний хугацаа дууссан/
  • Тосолгооны вагон – 1
  • Өртөө, зөрлөг – 1 ,

Төмөр замын аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагааны гэрчилгээ хүчинтэй хуулийн этгээдийн тоо /2020-03-09-ний өдрийн байдлаар/:

  • Дагнасан хэрэглээний зам, талбай барих – 20
  • Төмөр замын тээвэр зуучлал – 198
  • Зүтгүүр, вагоны техникийн үзлэг, үйлчилгээ - 2
  • Төмөр замын зураг төсөл боловсруулах – 16
  • Дагнасан хэрэглээний замын дээд, доод бүтцийн засвар, арчлалт – 28
  • Төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, хориглол ба холбооны байгууламжийн засвар, техникийн үйлчилгээ – 3

Үүнээс 2017 онд 194 иргэн, хуулийн этгээдэд 342 гэрчилгээ /шинээр олгосон 160, сунгасан 182/, 2018 онд 134 иргэн, хуулийн этгээдэд 351 гэрчилгээ /шинээр олгосон 253, сунгасан 98/, 2019 онд 149 иргэн, хуулийн этгээдэд 783 гэрчилгээ /шинээр олгосон 96, сунгасан 687/, 2020 оны эхний улиралд /03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар / 32 иргэн, хуулийн этгээдэд 84 гэрчилгээ /шинээр олгосон 6, сунгасан 78/ олгож 2017 онд 37 гэрчилгээ түдгэлзүүлж, 2018 онд 7 гэрчилгээ, 2019 онд 14 гэрчилгээг тус тус хүчингүй болгоод байна.

Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой тусгай зөвшөөрлийн талаарх тоон мэдээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх