Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2020/03/11

Тендер шалгаруулалтын нэр:           Орхон голын Онгоцтойн амны төмөрбетон

гүүрийн үргэлжлэл, 1.3 км зам, 30.68 у/м

төмөрбетон гүүр /Өвөрхангай, Бат-Өлзий сум/,

Тендер шалгаруулалтын дугаар:     ЗТХЯ/202002023

Зам, тээврийн хөгжлийн яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын XIII.2.1.12 Орхон голын Онгоцтойн амны төмөрбетон гүүрийн үргэлжлэл, 1.3 км зам, 30.68 у/м төмөрбетон гүүр /Өвөрхангай, Бат-Өлзий сум/ ажил гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь Сангийн сайдын 2013 оны 7 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулна.

 

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50000.0 /тавин мянга/ төгрөгөөр цахимаар худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангаж буйг нотлох ба дараах туршлагын болон санхүүгийн ерөнхий шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд: 

  • Байгууллагын ерөнхий танилцуулга, гэрчилгээний хуулбар,
  • Ажил гүйцэтгэх боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /Инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага/,
  • Гүйцэтгэгчийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 3 жилийн буюу 2017, 2018, 2019 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, татварын байгууллагын тодорхойлолт/,
  • Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь 700.0 сая төгрөгөөс багагүй байх,
  • Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх бөгөөд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй дүнтэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байх,
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээл нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй байх,
  • Төмөр бетон гүүр барих, хайрган зам барих ажлын тусгай зөвшөөрөлтэй байх,
  • Тендерийн хамт 700.000 /Арван хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны 11.00 цагаас өмнө цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 11.30 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн талаарх нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11, Засгийн газрын байр 13, Зам, тээврийн хөгжлийн яам 401 тоот, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Ахлах мэргэжилтэн Н.Сугаржав

Утас-51-263207, факс- 11312315

 

 

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх