Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР  

2020/03/05

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ МОН-3679 БОЛОН 3786 ДУГААРТАЙ “БҮС НУТГИЙН АВТО ЗАМ ХӨГЖҮҮЛЭХ, ЗАСВАР АРЧЛАЛТЫН ТӨСӨЛ”-ИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Сангийн сайдын 2015 оны “Журам батлах тухай” 196 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 10.1.9, 10.1.10-д заасныг  үндэслэн дараах албан тушаалыг олон нийтэд зарлаж байна.

НЭГ: АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Д/д

Албан тушаалын нэр

Ерөнхий шаардлага

Тусгай шаардлага

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

Ур чадвар

1

Ерөнхий инженер

Дээд /Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/

Авто замын инженер

Авто замын мэргэшсэн инженер байх

- Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх,

- Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

-Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх,

-Багаар ажиллах;

-Удирдан зохион байгуулах ур чадвартай байх.

Авто замын болон барилгын ажлын гэрээ, эрх зүй, ФИДИК-ийн гэрээний талаар зохих мэдлэг байх.

2

Авто замын инженер /3 орон тоо/

Дээд /Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/

Авто замын инженер

Авто замын мэргэшсэн инженер байх

- Мэргэжлээрээ 8-аас дээш жил ажилласан байх,

-Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

 -Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх,

-Авто замын барилгын ажилд хяналт тавьж дүн шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт гаргах чадвартай байх.

Авто замын болон барилгын ажлын гэрээ, эрх зүй, ФИДИК-ийн гэрээний талаар зохих мэдлэг байх.

3

Хяналт-шинжилгээ, үнэлгээ/Худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтан

Дээд /бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/

Авто замын инженер болон удирдлагын менежер

Худалдан авах ажиллагааны сургалтад хамрагдаж А3 сертификат авсан байх

-Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх,

-Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

-Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;

- Багаар болон бие даан ажиллах чадвартай байх

Авто замын болон барилгын ажлын гэрээ, эрх зүй, ФИДИК-ийн гэрээний талаар зохих мэдлэг байх.

4

Нийгмийн хөгжлийн болон байгаль хамгаалал хариуцсан мэргэжилтэн

Дээд /Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/

Экологи, байгаль хамгаалал, Байгаль орчны, хяналт үнэлгээ

-

-Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх,

-Авто замын салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

-Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх,

-Баримт бичиг боловсруулах, мэргэжлийн дүгнэлт хийж, шийдвэр гаргах чадвар эзэмшсэн байх,

-Хээрийн нөхцөлд ажиллах болон ачаалал даах чадвартай байх.

-Авто зам, байгаль орчны болон холбогдох хууль, эрх зүйн мэдлэгтэй байх

-Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх

5

Орчуулагч/Захиргааны туслах  ажилтан

Дээд /Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/

Англи хэлний орчуулагч

Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр сургалтад хамрагдсан байх

- Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байх,

 

-Англи хэлний мэргэжлийн түвшингийн бичгийн болон ярианы чадвартай байх,

-Баримт бичиг боловсруулах,

-Багаар болон бие даан ажиллах чадвартай байх.

 

Авто зам болон холбогдох хууль, эрх зүйн мэдлэгтэй байх

 

ХОЁР. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ

Зарлагдаж буй албан тушаалд  боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагын дагуу баримт материалаа бүрэн ирүүлсэн, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг /цаашид оролцогч гэх/ бүртгэнэ.

Сонгон шалгаруулалтад өрсөлдөх оролцогчийн материалыг Засгийн газрын XIlI байрны 3 давхарт 307 тоот өрөөнд  2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 09:00-17:00 цагт хүлээн авна.

ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ ХҮССЭН ИРГЭН ДОР ДУРДСАН МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛЭН ӨӨРИЙН БИЕЭР ИРЖ БҮРТГҮҮЛНЭ.
Үүнд:
1)  Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);
2)  Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 

3)  Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан сертификат, гэрчилгээ   
4)  Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар;
5)  Ажилласан жилийг тооцох баримт, нотолгоо хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын  дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
6)  Ажил байдлын тодорхойлолт (сүүлийн ажил олгогчоос) 

7)  Англи хэлний чадварыг нотлох баримт;

8)  Тухайн ажлын байранд ажиллах хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл (cover letter) Монгол, Англи хэл дээр;

9)  4х3-ийн хэмжээтэй цээж зураг 2 хувь;

 

Оролцогч нь дээр дурдсан баримт бичгийг бүрэн хангасан байна.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11,

Зам, тээврийн хөгжлийн яам, 307 тоот

Холбоо барих утас 51263178

 

2020.02.28

 

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР    
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх