Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР МЭДЭЭ

2020/02/21

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 495 дугаар тогтоолын дагуу Хьюндай Соната 6 автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

  1. Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл

Дуудлага худалдааны хэлбэр

Нээлттэй

Гэрээний зүйл

Солонгос улсад 2005 онд үйлдвэрлэсэн, ашигласан хугацаа 14 жил, Хьюндэй Соната 6, техникийн үзүүлэлт, төлөв байдал, товч танилцуулга

Дуудлага худалдаа болох хугацаа

2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13:00 цагт

Дуудлага худалдаа болох газар

Зам, тээврийн хөгжлийн яам

Худалдах доод үнэ

Хьюндай Соната 6

Худалдах доод үнэ 1,000,000 (тоогоор), нэг сая (үсгээр) төгрөг

Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

Худалдах доод үнийн 25 хувь буюу 250,000 (тоогоор), хоёр зуун тавин мянга (үсгээр) төгрөг

Ялсан этгээдийг тогтоох  журам

Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Дэнчинг байршуулах данс

Зам, тээврийн хөгжлийн яамны 202 тоот өрөөнд ирж бэлнээр төлнө

 

  1. Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх

Дуудлага худалдаанд оролцох  хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2020 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 17:30 цаг хүртэл Зам, тээврийн хөгжлийн яам хуулийн этгээдийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооний /Энхтайваны гүүрний зүүн талд/ Засгийн газрын 13 дугаар байрны 202 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.

  1. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах

Дуудлагаар худалдаалах хөрөнгийг өмч эзэмшигч Зам, тээврийн хөгжлийн яам хуулийн этгээдийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооний /Энхтайваны гүүрний зүүн талд/ Засгийн газрын 13 дугаар байр гэсэн хаягаар очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 99270909/88978693 утсаар авна уу.

ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР МЭДЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх