төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МИАТ ТӨХК JAPAN AIRLINES КОМПАНИЙН СҮЛЖЭЭГЭЭР ДАМЖУУЛАН ДЭЛХИЙН ХОТУУД РУУ АЯЛНА

2020/02/05
МИАТ ТӨХК JAPAN AIRLINES КОМПАНИЙН СҮЛЖЭЭГЭЭР ДАМЖУУЛАН ДЭЛХИЙН ХОТУУД РУУ АЯЛНА

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Агаарын тээврийн салбарт баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан холбогдох албаны хүмүүст тодорхой үүрэг чиглэл өгч ажилласны үр дүнд орон нутгийн болон олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих замаар тус салбарт үнэ тарифыг бууруулах ажил эрчимтэй өрнөж байна.

Тухайлбал өнгөрөгч 2019 онд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани нислэгийн тийзийн үндсэн үнийг 7 хувиар, улирлын чанартай нислэгийн тарифыг 37 хувиар бууруулсан бол дотоодын авиа компаниуд 12-50 хүртэлх хувиар бууруулсан. Мөн олон улсын стандарт шаардлагад нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, өрсөлдөх чадвар бүхий иргэний нисэхийн үйлчилгээг бий болгох ажлын хүрээнд Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Япон Улсын Japan Airlines /JAL/ компанитай аяллын дугаар хамтран эзэмших хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Улмаар 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс борлуулалтаа эхлүүлж, 3 дугаар сарын 31-ний өдрөөс аяллын дугаар хамтран эзэмших нислэг үйлдэхээр болов.  

Япон Улсын Japan Airlines /JAL/ компани нь анх 1951 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 60 гаруй улсын 417 хот руу 237 агаарын хөлгөөр нислэг үйлддэг, SKY TRAX үнэлгээний байгууллагын таван одтой дэлхийн томоохон агаарын тээврийн компани юм. Энэхүү хамтын ажиллагаа нь МИАТ ТӨХК-ийн хувьд Зүүн Өмнөд Ази, Австрали Улс руу чиглэсэн нислэгийн сүлжээг өргөжүүлж, нислэгийн зардлыг бууруулах, суудал ашиглалтыг нэмэгдүүлэх боломжийг олгож байгаа бол нөгөө талаас зорчигч үйлчлүүлэгчдэд нислэгийн сонголт нэмэгдэж, тав тухтай зорчих боломжийг олгож байна. Ингэснээр зорчигчид Япон Улсын Токио, Осака болон БНСУ-ын Бусан хотоор дамжин Japan Airlines /JAL/ компанийн сүлжээг ашиглан Сингапур Улс, Австралийн Мельбурн, Вьетнамын Ханой, Хо Шин Мин, Японы Нагояа хотууд руу хурдан шуурхай, тав тухтай аялах боломжтой боллоо.

МИАТ ТӨХК JAPAN AIRLINES КОМПАНИЙН СҮЛЖЭЭГЭЭР ДАМЖУУЛАН ДЭЛХИЙН ХОТУУД РУУ АЯЛНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх