Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛӨӨС ӨГСӨН ЧИГЛЭЛИЙН ДАГУУ НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

2020/01/25
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛӨӨС ӨГСӨН ЧИГЛЭЛИЙН ДАГУУ НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу зам, тээврийн салбарт хамаарах нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн үйл ажиллагаанд шалгалт хийж байна.

Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/15 дугаар тушаалаар байгуулагдсан шалгалтын Ажлын хэсэг Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт 2020 оны 01 дүгээр сарын 21-22 өдрүүдэд, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газарт 01 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд ажиллаж байна.

Ажлын хэсгийн зүгээс дээрх байгууллагуудын хүний нөөцийн үйл ажиллагаа, байгууллагын стратеги төлөвлөгөө нь албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдаж байгаа эсэх, төрийн жинхэнэ албан хаагчийг томилох үйл ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх, албан тушаалын тодорхойлолт боловсруулах ажлын үйл явцтай танилцах, шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах, зөвлөмж өгч ажиллана.  

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛӨӨС ӨГСӨН ЧИГЛЭЛИЙН ДАГУУ НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх