Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Авто замын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжлийн зэрэг олгох журам”-ын нэмэлт өөрчлөлтөд санал авч байна.

2019/12/13

Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 108 дугаар тушаалаар батлагдсан “Авто замын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжлийн зэрэг олгох журам” -ыг баталсан. Уг журмыг Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018.06.06-ны өдрийн 1-1/2804 тоотоор Захиргааны ерөнхий хуулийн дагуу хянан үзэж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 3940 дугаарт бүртгэснийг мэдэгдсэн бөгөөд одоо нийтээр даган мөрдөж байгаа билээ.

Тус журмын 5.5-д “... гүйцэтгэлийн төсөв зохиох... гэснийг  гүйцэтгэлийн төсөвт өртөгт магадлал хийх... гэж өөрчлөх саналтай байгаа тул уг журмын төслийн энэхүү хэсэгт санал авч байна. 

Та саналаа АЗБХЗГ-ын мэргэжилтэн С.Баярчимэгт bayarchimeg@mrtd.gov.mn хаягаар болон 51267210 утсаар мөн ЗТХЯам, АЗБХЗГазарт 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

“Авто замын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжлийн зэрэг олгох журам”-ын нэмэлт өөрчлөлтөд санал авч байна.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх