Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах журам”-ын нэмэлт өөрчлөлтөд санал авч байна

2019/12/13

Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 168 дугаар тушаалаар “Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах журам” батлагдан Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 45 дугаар тушаалаар уг журамд хөдөлгөөн хийгдсэн.

Тус журмын 9 дүгээр бүлгийн 9.4.1. “эксперт нь зам, гүүр барилгын Зөвлөх инженер болон Тэргүүлэх төсөвчин байх” гэснийг “эксперт нь зам, замын байгууламжийн барилга, засвар арчлалт, зураг төслийн чиглэлээр Зөвлөх инженер, барилга, засварын төсөв тооцооны чиглэлээр Тэргүүлэх, мэргэшсэн төсөвчин зэрэгтэй мэргэжлээрээ 15-аас доошгүй жилт тасралтгүй ажилласан байх, үүнээс 8-аас доошгүй жил төсөв, үнэ бүрдлийн чиглэлээр дагнан ажилласан байх” гэж өөрчлөх саналтай байгаа тул уг журмын төслийн энэхүү хэсэгт санал авч байна. 

Та саналаа АЗБХЗГ-ын мэргэжилтэн С.Баярчимэгт bayarchimeg@mrtd.gov.mn хаягаар болон 51267210 утсаар мөн ЗТХЯам, АЗБХЗГазарт 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

“Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах журам”-ын нэмэлт өөрчлөлтөд санал авч байна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх