Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА

2019/11/19
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА

Монголчуудын өөрсдийн нөөц бололцоогоор барьж буй үндэсний томоохон бүтээн байгуулалт болох Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын эхний 7 километр төмөр замыг УБТЗ ХНН-ийн инженер техникийн ажилтнууд энэ онд багтаан угсрахаар төлөвлөснөөс 1.9 километр төмөр замыг өнөөдөр /2019.11.19/ угсарлаа. Дээрх чиглэлийн төмөр замын захиалагчаар МТЗ ТӨХК ажиллаж, доод бүтцийг ЗХЖШ, аж ахуйн нэгжүүд, дээд бүтцийг УБТЗ ХНН гүйцэтгэж байна.

Суурь далангийн ажлыг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 21 аж ахуйн нэгж 180 километр, Дорноговь аймгийн Мандах суманд Зэвсэгт хүчний 340 дүгээр анги, 8 аж ахуйн нэгж 50 километр, Зүүнбаянд Зэвсэгт хүчний төмөр замын хээрийн 7781, 7782 дугаар ангиуд, 13 аж ахуйн нэгж 80 километр, гүүр барих ажлыг 3 аж ахуйн нэгж, хоолой барих ажлыг Зэвсэгт хүчний 017, 338, төмөр замын хээрийн 7781, 7782 дугаар ангиуд болон хяналтын компаниуд хамтран гүйцэтгэж байгаа юм.

Тус чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний байдлаар нийт 58 аж ахуйн нэгж, 2218 техник, 3478 хүн хүч ажиллаж байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор трассын дагуух 30 километрийн бүсэд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд газар оршдог ба эдгээр ордууд эдийн засгийн эргэлтэд орж, уул уурхайн олборлолтоос төсвийнхөө дийлэнх хувийг бүрдүүлдэг манай орны хувьд олон давуу тал үүсэх юм. Тухайлбал, Тавантолгойн нүүрсний ордоос гадна Цагаан суврагын зэсийн орд, Хармагтайн зэс, алтны орд, Манлайн нүүрсний орд зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байршдаг бөгөөд 6.02 тэрбум тоннын нөөцтэй гэсэн тооцоо судалгаа бий.

ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх