Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ ХХК ЗАРДАЛ ХЭМНЭХ ШИНЭ ТЕХНИК НЭВТРҮҮЛЛЭЭ

2019/11/13
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ ХХК ЗАРДАЛ ХЭМНЭХ ШИНЭ ТЕХНИК НЭВТРҮҮЛЛЭЭ

Төрийн өмчит Таван толгой түлш ХХК-ийн автобааз нээлтээ хийж, сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох медлингийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар чиглэлд Монгол Улсын стандартын шаардлага хангасан шинэ автомашинаар тээвэрлэхэд бэлэн боллоо.

Энэхүү автобаазын нээлтэд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Гантулга, Таван толгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар, Эрдэнэс Таван толгой ХК-ийн Хяналт шалгалтын хэлтсийн дарга Х.Нурлат нар оролцов.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шат дараатай шийдвэрүүд гаргасны дагуу Таван толгой түлш ХХК байгуулагдаж, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлснээс хойш хэрхэн үр дүнтэй байгааг онцлоод Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Эрдэнэс Таван толгой ХХК, Таван толгой түлш ХХК, тээвэрчид зэрэг энэхүү төсөлд гар бие оролцсон бүх хүнд талархал илэрхийллээ. Мөн тэрбээр тээвэрлэлтэд шинээр нэвтэрч буй автомашин нь Монгол Улсын стандарт шаардлагыг хангасан учир энгийн авто замаар тээвэрлэлт хийх боломжтойг дурдаад Таван толгой түлш ХХК-ийн автобаазын жолооч нарт шинэ авто машинуудын түлхүүрийг гардуулан өгч алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөлөө.

Таван толгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар бүхий л үед бодлогын хэмжээнд дэмжин ажилладаг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд болон энэхүү автомашиныг авахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Эрдэнэс Таван толгой ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлэв.

БНХАУ-д үйлдвэрлэсэн энэхүү Шакмен брэндийн F300 маркын автомашин нь 40 тоннын даацтай, 5 тэнхлэгтэй бөгөөд Монгол Улсын MNS4598:2011 стандартыг хангасан, өөрөө буулгагч тэвштэй ба энэ нь ковш, гар буулгагч зэргийг ашиглахгүй тул цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх сайн талтай аж. Дээрх тээврийн хэрэгслүүдийг холын тээвэрт явуулахаас гадна сайжруулсан шахмал түлшний үйлдвэрээс хангамжийн бааз, борлуулалтын цэгүүд рүү тээвэрлэлт хийх боломжтой юм байна.

ЗАСГИЙН ГАЗРААС ГАРГАСАН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ

ШАТ ДАРААТАЙ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙНА 

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотод цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон талаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол батлагдсан билээ.

Дээрх тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгой ордын Ухаа худгийн уурхайгаас Улаанбаатар хот руу тээвэрлэлт хийж байгаа “Таван толгой түлш” ХХК-ийн түүхий эд болох эрчим хүчний баяжуулсан нүүрс медлингийн тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаар захирамжаар байгуулсан.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг эзэлж байгаа гэр хорооллын 220 мянга гаруй айл өрхүүд жилдээ 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг бөгөөд үүнийг сайжруулсан шахмал түлшээр хангахад жилдээ 600 мянган тонн шахмал түлш хэрэглэж агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах тооцоо гарч байгаа юм. 

Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаар  хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний түүхий эд медлингийн тээвэрлэлтийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд, Таван толгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нарт даалгасан.

Засгийн газрын дээрх шат дараатай шийдвэрийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн түүхий эд медлингийг үйлдвэрийн хашаанд 300 мянган тонн, Төв аймгийн дундын агуулахад 450 мянган тонныг иргэд, аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний дагуу 1100 гаруй тээврийн хэрэгслээр татан авалтыг хийгээд байна.

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ ХХК ЗАРДАЛ ХЭМНЭХ ШИНЭ ТЕХНИК НЭВТРҮҮЛЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх